Деборагийн дуу
Шүүгчид 5:1-31
Хаад аа, сонсогтун. Ноёд оо, чих тавигтун. Би ЭЗЭНд дуулна. Би, Израилийн Бурхан ЭЗЭНд магтаалын дууг өргөнө. (3)
1. Ардуудын дундаас сайн дураараа зүтгэгчид (1-9)
Израильчууд хиймэл шүтээнээс болж ичгүүрийг амсан, хэн нэгэнд цохигдохоос болгоомжлон гадуур явахаас айдаг байв. Гэвч энэ байдал өөрчлөгдсөн. Бурханы агуу байдал ба ард түмэндээ өгсөн ялалтыг Дебора ялалтын дуугаараа тунхаглаж байна. Бурханыг магтахдаа тэрээр Бурханы итгэмжит чанар мөн Бурхан хүчирхэг гараа Израилийн төлөө босгосныг онцолсон. Бурхан ийнхүү ажиллахдаа шинэ удирдагчдыг ялангуяа Бурханы дуудлагыг сонсон, сайн дураараа дайтсан Иаел хэмээх эмэгтэйг босгосон. Тулалдааны өмнө ч Дебора ЭЗЭНд магтаалыг өргөсөн.
2. ЭЗЭН босгосон хүмүүстэйгээ хамт байсан (10-31)
Жирийн иргэд худгийн дэргэд юу ярилцаж байгаад, ЭЗЭНий ялалтын талаар юу ярьж байгаад удирдагчид анхаарал тавьдаг байсан. Одоо дайснууд тэднийг тавлан инээхгүй бөгөөд, Израиль ЭЗЭНий зөвт үйлдлээр бахархаж, үүнийг дараагийн үе удмууддаа хэлсээр байх болно. Израилийн 4 овог ба Мерозын оршин суугчид аль талд ч зогсоогүй байв. Ингэснээрээ тэд ЭЗЭНий хүчийг биеэрээ амсаж чадаагүй ба магтаалыг ч хуваалцаж чадахгүй юм.
Залбирал: ЭЗЭН минь, би гэм нүгэлд дарлагдсан нэгэн байсан ч Та агуу хүчээр намайг аварч өгсөн. Танд дуугаараа мөнхөд магтаалыг өргөе.
Нэг үг: “ЭЗЭНийг дуугаар магт”