Өдөр бүрийн хоол /2023.04.18/

                                     Оюун ухаан хийгээд зүрхийг нягтлагч Есүс

Илчлэл 2:12-29

“Хүүхдүүдийг нь Би үхлээр хөнөөнө. Оюун санаа хийгээд зүрхийг Нягтлагч нь Би байгаа юм гэдгийг бүх чуулган мэдэх болно. Би та нарын хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө.” (23)

  1. Үгийн сэлэм (12-17)

        Пергам нь Бага Азийн хиймэл шүтээний төв газар бөгөөд Сатаны сэнтий болох Зевсийн 50 фит (1фит=30cm) өндөр хөшөө байрладаг байсан. Энэ газар итгэгч болох нь хавчлагын урилга байсан. Итгэгч байсныхаа төлөө алуулсан анхны хүн нь Азид Антип байсан. Ийм хавчлагатай үед ч итгэмжит итгэгчид Есүст итгэсэн итгэлээсээ татгалзаагүй. Хэдий тийм боловч чуулган дотор хиймэл шүтээнд мөргөж, садар самуунтай тохиролцдог Николайчууд байсан. Ийм чуулганыг Есүс гэмшихийг шаардаж байна. Бурханы үг нь хоёр талдаа иртэй илд адил бөгөөд хиймэл шүтээн, садар самуун, нөхцөл байдалтай тохиролцдог гэмүүдийг тас цавчин хаядаг. Сорилтыг даван туулсан нэгэнд Есүс манна (мөнхийн амь), цагаан чулуу (зөвтгөл) болон хэн ч үл мэдэх шинэ нэр (Христтэй харилцах дотно харилцаа)-ийг өгнө хэмээн амласан.

  1. Галын дөл адил нүд (18-29)

        Туатейр дахь чуулганы итгэгчдийн хайр, итгэл, үйлчлэл, тэвчээрийн өсөлтийг Есүсийн галын дөл адил нүд харсан. Түүнчлэн итгэгчдийг нь садар самуун, хиймэл шүтээнд уруу татаж буй хуурамч гэрчлэгчдийг ч мөн харсан. Уруу татагч тэрээр хүнд шийтгэл хүлээн авах болно. Сатаны сорилтуудыг даван дийлсэн итгэгчдэд Есүстэй хамт үндэстнүүдийн дээгүүр захирах эрх мэдэл болон итгэл найдварын бэлгэ тэмдэг үүрийн цолмонг өгөх болно.

Залбирал: Эзэн минь! Сатаны сорилтыг даван туулахад мөн Таны шагналыг зүрхэндээ хадгалж амьдрахад туслаач.

        Нэг үг: “Есүс оюун ухаан хийгээд зүрхийг нягталдаг”

 

өмнөх нийтлэл2023 оны Матай 11-р хичээл (04.23)
Дараагийн нийтлэл2023 оны Матай 10-р номлол (04.16) Эбэ Матай хн