Хавчиг хаалгаар ор
Матай 7:13-29
Гол эшлэл 7:13,14
1. Эзэн биднийг ямар хаалгаар ор гэж байна вэ (13а, Иохан 10:9, 14:6)? Яагаад хавчиг хаалгаар орох хэрэгтэй вэ (13б, 14)? Хавчиг хаалгаар ороход юуг амсана гэж бодох хэрэгтэй вэ?
2. Есүс ямар хүмүүсээс болгоомжтой бай гэсэн бэ (15, Иер 6:14, 23:17, 2Петр 2:1-3)? Тэдний гадна, доторх байдал хэр ялгаатай вэ? Ямар хэмжүүрээр тэднийг танин мэдэж чадах ба тэд эцэстээ юу болох вэ (16-20)? Сайн жимс гаргах гэвэл яах хэрэгтэй ба сайн жимс гаргадаггүй нь юу болох вэ?
3. Хэн тэнгэрийн хаанчлалд орох вэ (21)? Тэр өдөр олон хүн Эзэнээс эсэргүүцэн юу гэж ярих вэ (22)? Есүс яагаад тэднийг Өөрөөсөө зайл гэж байна вэ (23)?
4. Тиймд бид хэрхэн амьдрах хэрэгтэй бөгөөд үгийг сонсоод үйлдэгч ба үйлддэггүй нь тус бүр хэнтэй адил бэ (24-26)? Тэдний эцэс нь хэр ялгаатай болох ба түүний шалтгаан нь юу вэ (25-27)? Үгийг сонсоод үйлдэх нь хэр чухал вэ? Есүсийн үгийг сонсоод хүмүүс яагаад гайхсан бэ (28-29)?