Өдөр бүрийн хоол /2026.06.25/

ТЭДНИЙГ НЭГ БАЙЛГАЖ ӨГӨӨЧ

Иохан 17:20-26

“Бид нэг байдгийн адил тэднийг нэг байлгахын тулд Таны Надад өгсөн сүр жавхланг Би тэдэнд өгсөн билээ.” (22)

Өмнөх зарлигуудаар Есүс өөрийн болон шавь нарынхаа төлөө гуйж байсныг бид сурсан. Есүс одоо итгэгчдийн төлөө гуйж байна.

1. Тэднийг нэг байлгаач(20-23)
Есүс нь өөртөө итгэж буй бүх хүмүүс Бурхантай зөвөөр харилцаа тогтоосноор нэг байж чадахыг гуйсан билээ. Хувиа бодогч сэтгэлээс болж итгэгчдийн нэгдэл хагарахгүй байхыг Есүс хичээнгүйлэн гуйжээ.
Есүс загалмай дээр бүх дайсагналыг устгаж, бүх хүн төрөлхтнийг нэг болгожээ. (Эфэс 1:10, 2:15) Есүст итгэгч хүмүүс хувиа бодох сэтгэлийг орхиж, бие биеэ хайрлалцахад дэлхийн хүмүүс түүнийг хараад Есүс бол Бурханы хүү гэдгийг ухаарах болно.

2. Тэд миний алдрыг үзэхийг хүсэж байна.(24-26)
Есүс нь өөртөө итгэсэн бүх хүмүүс энэ дэлхийд итгэлээ хамгаалж, Бурханы улсад очоод өөртэй нь хамт алдрыг эдэлж чадахыг гуйсан.(24) Есүс нь өөртөө итгэж буй хүмүүсийг баяр хөөртэй болгож өгөөч гэж гуйгаагүй. Харин тэдний нэрсийг амийн номонд бичиж тэднийг Бурханы нэг гэр бүл болгож өгөхийг гуйжээ. Тиймээс Есүс тэднийг өөртэйгөө адил Бурханы хаанчлалын алдар болон эрх мэдлийг эзэлж чадахыг гуйсан юм.
Шударга Бурхан өөрт нь итгэж буй бүх хүмүүст хайр ивээлээ үзүүлж өгнө гэдэгт Есүс бат итгэсэн билээ.(26)

Гуйлт: Эзэн минь ээ! Бардам сэтгэлээр хүмүүстэй нэг байж чадахгүй байсандаа гэмшиж байна. Христийн дотор нэг байхыг хичээнгүйлэн зүтгэнэ.

Нэг үг: Бид нэг байхад Есүсийн нэр гэрчлэгдэнэ.

 

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.06.24/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.06.26/