Өдөр бүрийн хоол /2026.06.24/

ҮНЭНЭЭР АРИУН БОЛГООЧ!

Иохан 17:6-19

Үнэн дотор тэднийг ариусгаач. Таны үг бол үнэн мөн.(17)

Есүс энэ дэлхийд байх хугацаандаа шавь нартаа Эцэгийн нэрийг илэрхийлж, түүний зарлигийг сахиж байсан.(6-10) Одоо Есүс шавь нарынхаа төлөө гуйж байна.

1. Тэднийг нэг байлгаач(11-13)
Есүс энэ дэлхийд байх хугацаандаа шавь нарын дундаас нэгийг ч өлдөөгүй байв. Тэдний дунд мөхлийн хүү Искариот Иуда л өөрийн замаар явсан билээ. Гэхдээ энэ ч библийн зарлигийн биелэлт юм. Есүс нь үлдсэн шавь нараа их хавчлага авахыг мэдэж байсан. Тиймээс Бурхан тэднийг хамгаалж нэг байлгаж өгөхийг гуйсан юм.

2. Муугаас хамгаалаач (14, 15)
Есүс шавь нарыг хамгаалаач гэж гуйсан. Хавчлага бол гаднах дайсан гэвэл муу нь доторх дайсан юм. Гаднах дайсныг ялгахад амархан. Харин доторх дайсныг ялгахад ч хэцүү, түүнтэй тэмцэлдээд ялахад ч хэцүү юм. Тиймээс Есүс шавь нарыг муугаас хамгаалж өгөөч гэж гуйсан юм.

3. Үнэнээр ариун болгооч (16-19)
Ариун гэдэг нь “тусгайлан салгагдсан” гэсэн утгатай юм. Есүс нь шавь нарыг дэлхий уруу илгээсэн. Энэ дэлхий бол садар самуун, гэмээр дүүрэн билээ. Шавь нар энэхүү дэлхийг ялан дийлж, энэ дэлхийд гэрэл болон давс шиг амьдрах гэвэл, үнэний үгийг дуулгавартайгаар дагаснаар ариун болох ёстой.

Гуйлт: Эзэн минь ээ! Надад агуу их хайрыг үзүүлж байгаад баярлалаа. Би үнэний үгийг дуулгавартайгаар дагаснаар ариун амьдралаар амьдарч чадахыг гуйж байна.

Нэг үг: Дэлхийг ялах гэвэл…

өмнөх нийтлэл2026 оны Гэтлэл 7-р номлол (06.21) Д. Эрдэнэбат хн
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.06.25/