БАРИВЧЛАГДСАН ЕСҮС
Иохан 18:1-11
“Тэд Түүнд – Назарын Есүсийг гэж хариулахад Есүс – Би байна гэв. Түүнийг барьж өгсөн Иудас ч мөн тэдэнтэй хамт зогсож байлаа.” (5)
Есүс давхарлаг өрөөнд шавь нартаа зарлиг зааж өгсний дараа Кэдсаман уул уруу явжээ. Тэгээд тэнд баривчлагдсан. Харин Есүс зоригтойгоор загалмайн замаар явсан билээ.
1. Би байна (1-9)
Урвагч Иуда цэргийн баг, тахилчдын ахлагчдаас болон Фарисайчуудаас, бараа бологчдоос нь дагуулж ирэв. Тэд дэнлүү, бамбар, зэвсэг барин иржээ. Харин Есүс тэд нараас огтхон ч айгаагүй. Харин ч тэдэнд “Би байна” гээд өөрийгөө илчилсэн. Бүрэн зэвсэглэсэн цэргүүд энэхүү Есүсийн сүр хүчинд дарагдаад ухарч газар унацгаав.(6) Аюул хямралын мөчид ч Есүс шавь нарыг хамгаалж өгсөн.(8,9) Есүс нь хоньдын төлөө өөрийн амийг гээсэн сайн хоньчин юм.(Иохан 10:10,11)
2. Илдээ хуйнд нь хий (10, 11)
Симоон Петр Есүсийг баривчлагдсанд нэлээн зориг гарган илдээ сугалсан боловч нэг боолын чихийг л тас цавчиж орхихоос хэтэрсэнгүй. Харин Есүс түүнд “Илдээ хуйнд нь хий. Эцгийн надад өгсөн аяганаас Би яахин уухгүй байх билээ?” гэв.
Есүс нь зовлон ба үхлийн аяганаас уух гэв. Тэрээр аюулын үед ч Бурханы хүслийг олж, түүнийг идэвхтэйгээр биелүүлэх гэсэн. Дан ганц сэтгэлийн хөдлөл болоод халуун цусаар Эзэнийг баярлуулж чадахгүй.
Гуйлт: Эзэн минь ээ! Та үнэхээр агуу их удирдагч буюу сайн хоньчин билээ. Би бас ямар ч хэцүү байдлын дунд Эзэний адил үйлдэж чадахыг гуйж байна.
Нэг үг: Би байна.