Өдөр бүрийн хоол /2026.05.25/

ХҮНИЙГ ХҮҮГ ӨРГӨГДСӨНИЙХ НЬ ДАРАА Л МЭДНЭ

Иохан 8:21-30

“Тиймээс Есүс тэдэнд – Та нар Хүний Хүүг өргөвөл, “Би байдаг” гэдгийг, мөн Би Өөрийн санаагаар юу ч хийдэггүй, харин Эцэгийн Надад зааснаар Би эдгээрийг ярьдаг гэдгийг мэдэх болно.” (28)

Христийг харсаар байж гэмийн дунд сөнөж буй Иудейчуудыг хараад Есүс маш их харамссан. Өнөөдрийн зарлигт ялзран доройтсон хүн төрөлхтнийг аврах гэсэн Христийн хайр сайн илэрхийлэгдэж байна.

1. “Намайг Тэр мөн” гэдэгт итгэхгүй бол (21-24)
Есүс бол дээрээс ирсэн учир дэлхийд харъяалагдахгүй. Харин хүн болж доор төрсөн. Тэр гэм ба харанхуйгаар дүүрэн хүн төрөлхтнийг аврахын тулд тэнгэрийн хаанчлалын алдрыг орхиод энэ дэлхийд ирсэн юм. Хүн угаасаа л дуулгаваргүй, уур хилэнгийн хүүхэд учраас Есүс тэгсэн юм.

2. Хүний Хүүг өргөгдсөнийх нь дараа л мэднэ (25-30)
Есүс Иудейчүүдийг маш их өрөвдөж тэднээс итгэлийг хүссэн боловч тэдний нэг нь ч үг хүлээн авсангүй. (22-25) Иймээс Есүс тэдэнд юу гэж хэлж байна вэ? Тэд гэмгүй Есүсийг загалмайд цовдолж алсныхаа дараа хэр жигшүүртэй гэмтэй байснаа ухаарч, түүнийг Бурханы хүү, Христ гэж итгэх болно.(28) Хүн загалмайн өмнө л өөрийгөө уур хилэнгийн хүүхэд болохыг, мөн түүнчлэн Христийн авралын хайр хэр агуу их вэ? гэдгийг ухаарч чадна.

Гуйлт: Эзэн минь ээ! Гэмийн дунд төрөөд тэндээ сөнөхөөс өөр аргагүй байсан миний төлөө загалмайд цовдлогдсонд баярлалаа. Би Эзэний загалмайг харж байна.

Нэг үг: “Загалмай, загалмай түүнийг анхлан харахад”

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.05.23/
Дараагийн нийтлэл2026 оны Иохан тусгай 2-р хичээл (05.31)