2026 оны Иохан тусгай 2-р хичээл (05.31)

Оргилох булаг

Иохан 4:1-30
Гол эшлэл 4:14

1. Есүс дахин Галил уруу явах гэхэд яагаад Самариар дайрч өнгөрөхөөр шийдсэн бэ(1-4)? Есүс Иаковын худгийн дэргэд ирэхэд биеийн байдал ямар байсан бэ(5-6)?
2. Ганцаараа ус татахаар ирсэн Самари эмэгтэйд ямар асуудал байсан бол(7а, 15, 18) Ийм Түүнээс Есүс юуг гуйсан бэ(7б, 8)? Эмэгтэй ямар хандлага гаргасан бэ(9)? Есүс эмэгтэйн анхаарлыг юунд хандуулж байна вэ(10)? Эмэгтэй Есүсийн өгөх амийн усыг хэрхэн ойлгосон бэ(11,12)?
3. Иаковын ус ба Есүсийн өгөх ус хэр ялгаатай вэ(13,14; Иохан 7:37-39)? Өнөөдөр бидэнд ямар ундаасал цангаа байдаг ба үүнийг хэрхэн шийдэж чадах вэ?
4. Эмэгтэйн хандлага хэр өөрчлөгдсөн бэ(15)? Гэтэл Есүс яагаад “нөхөр өө дуудаад ир” гэсэн бол (16) Түүний үндсэн асуудал нь юу вэ? Эмэгтэй Есүсийг эш үзүүлэгч гэж хэрхэн ухаарсан бэ(17-19)?
5. Мөргөлийн газрын тухай асууж буй эмэгтэйд Есүс үнэн мөргөлийн тухай хэрхэн заан өгсөн бэ(20-24)? Сүнс ба үнэнээр мөргөх нь яахыг хэлж байна вэ?
6. Эмэгтэй хэнийг хүлээж байсан бэ(25)? Есүс өөрийгөө хэн гэдгийг илчилсэн бэ(26)? Мессиатай уулзсан эмэгтэйн амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ(27-30)?

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.05.25/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.05.26/