Өдөр бүрийн хоол /2025.05.23/

ДЭЛХИЙН ГЭРЭЛ ЕСҮС

Иохан 8:12-20

“Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав.” (12б)

Иохан энэ дэлхийг харанхуйн ертөнц гэсэн билээ. Харанхуй гэдэг нь ёс суртахууны доройтол, сүнсний мэдлэггүй байдал, бардам занг хэлж байна. Тэгвэл Есүс харанхуй ба үхлийн сүүдэрт суугч ард түмэнд “Би бол дэлхийн гэрэл” гэж тунхаглаж байна.

1. Би дэлхийн гэрэл (12)
12-р зүйлийг уншаарай. Есүс бол дэлхийн гэрэл юм. Гэрлийн онцгой шинж чанар нь харанхуйг зайлуулдаг. Гэрэл байгаа газарт амин цэцэг дэлгэрдэг. Мөн Есүс хүмүүсийн гэрэл юм.(1:4) Зөвхөн Тэр л хүмүүсийн сэтгэлд байгаа харанхуйг зайлуулж, шинэ амин гэрлийг тусгана. Тиймээс Есүст итгэж дагадаг хэн нь харанхуй дотор төөрөхгүй. Түүний амин гэрлийг авч, идэвхтэй амьдарч чадна. Бас тэр бидний амьдралын зорилго болон зүг чигийг тогтоож өгнө.

2. Миний гэрчлэл үнэн байна (13-20)
Фарисайчүүд “Би дэлхийн гэрэл” гэсэн Есүсийн үгийг хүлээж аваагүй байв. Есүсийн гэрчлэл яагаад үнэн бэ?
1-рт, Есүс хаанаас ирээд хаашаа явахаа мэдэж байсан. Энэ Есүс л харанхуйд тэнүүчилж яваа хүмүүст амин гэрэл болно.
2-рт, Есүс Бурхантай хамт байж шүүх учир түүний шүүлт үнэн болно.(15-18)

Гуйлт: Эзэн минь ээ! Харанхуйд төөрч явсан өрөвдөлтэй намайг амин гэрлээр гийгүүлж өгсөнд тань баярлалаа. Би одооноос махбодийн хүсэл тачаалаар бус, зөвхөн Эзэний зарлигаар амьдарна.

Нэг үг: Амин гэрлийг ав!

 

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.05.22/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.05.25/