Өдөр бүрийн хоол /2026.05.20/

ҮНЭНИЙ ШҮҮХ

Иохан 7:14-36

Гаднах төрхөөр нь бүү шүү. Харин үнэн зөв шүүлтээр шүү гэж айлдав.” (24)

Есүс Баярын дундуур дуганд зарлиг зааж өөрийгөө илэрхийлжээ. Иудейчүүд Есүсийг барих гэсэн боловч ард түмнээс болж барьж чадаагүй ажээ. Иудейчүүд Түүнийг барьж алах гэсэн учир нь юу вэ? Тэд Есүсийг гаднах байдлаар нь бодсон учраас юм. Есүс амралтын хуулийг зөрчсөн төдийгүй, Бурханыг өөрийн эцэг гэж хэлэх зэргээр Бурханыг доромжилж байна гэж боддог байжээ. Хүн яаж Есүсийг үнэн зөвөөр танин мэдэх вэ?

1. Хүн Бурханы хүслийг үйлдэх гэвэл (14-24)
Есүс дуганд зарлиг заахад Иудейчүүд түүний мэргэн ухааныг ихэд гайхсан юм. Харин Есүс “Миний сургаал бол хүний мэргэн ухаанаас гарсан зүйл биш, харин Бурханы мэргэн ухаанаас гарсан зүйл юм.” гэжээ. Бид Бурханы хүслийг үйлдэх гэвэл үүнийг сайн ойлгож чадна. Харин Бурханы хүслийг дагахыг хүсэхгүй хүн Есүсийн зарлигийг ухаарч ер чадахгүй билээ.

2. Түүний үйлдсэн үйлсээр дамжуулан (25-36)
Хүмүүс Есүсийг хаанаас ирснийг мэдэхгүй учраас түүнд итгэж чадахгүй гэсэн. Тэд Бурханыг сайн мэдэхгүй байсан тул Түүнийг Бурханаас ирснийг ч мэдээгүй байсан. Харин хүмүүсийн ихэнх нь Есүсийн үйлдсэн тэмдгүүдэд үндэслэн Христэд итгэжээ.
Бид Есүсийн зарлиг ба түүний үйлсээр дамжуулан, Түүнийг Христ мөн гэдэгт итгэж чадна.

Гуйлт: Эзэн минь ээ! Надад үнэний шүүхээр шүүж чадах сүнсний хараа өгөхийг гуйж байна.

Нэг үг: Үнэний шүүхээр.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.05.21/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.05.22/