Өдөр бүрийн хоол /2026.05.21/

АМЬД УСНЫ ГОЛ

Иохан 7:37-52

“Баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашхиран – Хэрэв цангасан хүн байвал, Над руу ирж, уугтун.” (37)

Майхан баярын сүүлчийн өдөрт хүмүүс Силоамын цөөрөмд очоод алтан данханд усыг аваад тахилын ширээнд асгадаг заншилтай байсан. Энэ бол ирэх жилд ч гэсэн ган болохгүй, бороог оруулж өгөхийг хүсэх ёслол байв. Яг энэ өдөр Есүс сүнсээр цангасан хүмүүсийг урьсан билээ.

1. Над уруу ирэгтүн. Уугтун! (37-39)
Есүс “Хэн нэг нь цангавал, Над уруу ирэгтүн. Уугтун.” гэсэн үгээр хүмүүсийг урьжээ. “Цангана” гэдэг нь ямар нэгэн зүйл дутагдаад амьдралын үнэн баяр баясгалан ба хангалуун байдал байхгүйг хэлж байна. Ер нь хүмүүс мөнгө төгрөг эсвэл дэлхийн амжилт, наргиан цэнгээнээр дамжуулан энэхүү цангалтыг тайлах гэж байдаг.
Харин эдгээр зүйлс нь сүнсний цангалтыг тайлж өгч чадахгүй. Тэднийг олох тусмаа улам илүү цангах болдог. Гэхдээ хэн нь ч Есүс дээр очиход сүнсний цангалтыг бүрэн тайлж чадна. Есүст итгэдэг хүнд Есүс Ариун Сүнсийг амьд усны гол мэт дүүрэн өгдөг. Энэхүү Ариун Сүнсийг сэтгэлдээ хүлээн зөвшөөрөхөд үнэн баяр хөөр, аз жаргалыг эдэлж чадна.

2. Бараа бологчдын өөрчлөлт (40-52)
Шашны удирдагчдын илгээсэн бараа бологчид Есүсийг барьж чадалгүй хоосон буцаж иржээ. Энэ нь тэд Есүсийн хэлсэн үгийг сонсоод сэтгэл нь хөдөлсөн учрынх юм. Хэн нь ч цэвэр ариун сэтгэлээр Есүсийн үгийг сонсвол амийг олж, баяр хөөрийг амсах болдог. Фарисайчууд нь бардам зан, шунаг сэтгэлээс болж Есүсийг хүлэн зөвшөөрөөгүй учир тэдний дотор мөнхийн амийн баяр баясгалан байхгүй байв. Тэд бол сүнсээр цангасан хүмүүс байсан.

Гуйлт: Эзэн минь ээ! Би бардам зан, өрөөсгөл бодлыг орхиж Тандаа очно. Надад Ариун Сүнсийг өгч миний сүнсэнд үнэн баяр хөөрийг өгөөч!

Нэг үг: Итгэгчид Ариун Сүнсийг өгнө. (Үйлс 2:38)

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.05.19/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.05.20/