Өдөр бүрийн хоол /2026.04.20/

Зүрх сэтгэлд нь байсан бүгдийг мэдэхийн тулд

2 Шастир 32:24-33
2 Шастир 32:31

“Уг газарт болсон тэмдгийн талаар асуухаар илгээгдсэн, Вавилоны захирагчдын төлөөлөгчдийн хэрэг дээр л Бурхан, Хезекиаг ганцааранг нь орхисон нь түүнийг сорьж, зүрх сэтгэлд нь байсан бүхнийг мэдэхийн тулд байсан юм”

Хезекиа хаан Эзэний өргөөг сэргээн Сеннахерибтай хийсэн дайн тулаанд ялалт байгуулан бүх үндэстний өмнө өргөмжлөгдөх үед үхлүүт өвчтэй болжээ. Тэрээр Эзэнд залбирсанд Эзэн хариулан өвчнөөс нь аврав. (24) Хезекиа амьдралынхаа турш олон залбирлын хариултыг авсан. Харин Хезекиа үүнээс болж зүрх нь бардам болсноор уур хилэн үүн дээр болон Иуда, Иерусалим дээр буув. (25) Харин Хезекиа болон Иерусалимын оршин суугчид зүрхнийхээ бардамналыг даруусгасан учраас Эзэний уур хилэн Хезекиагийн өдрүүдэд түүн дээр буусангүй. (25,26)
Хезекиа үлэмж их баялагтай бас нэр хүндтэй байв. (27-29) Тэрээр Гихоны усны дээд урсгалыг зогсоож, Давидын хотын баруун тал руу урсгасан ба тэрээр хийсэн бүхэндээ амжилт олов. (30)
Харин Вавилоны захирагчдын төлөөлөгчид уг газарт болсон тэмдгийн талаар асуухад Бурхан түүнийг орхин туслаагүй. Яагаад ингэсэн бол? “Түүнийг сорьж, зүрх сэтгэлд нь байсан бүхнийг илрүүлэхийн тулд байсан” (31) Бурхан Хезекиагийн зүрхэнд буй бүхнийг илрүүлэхийн тулд байв. 2Хаад 20:12,13-г үзвэл тэрээр Бурханы нигүүлслээр өвчнөөсөө ангижран амь нас нь арван таван жилээр уртсаж, эд баялаг, нэр хүндийн оргилд хүрсэн боловч энэ бүхнийг өөрийн хүч чадал ба хичээл зүтгэлээр олсон мэт санаж, Иуда улсын хүч чадлыг гайхуулахын тулд Вавилоны хааны илгээсэн элч нарт бүх эрдэнэсийн сан, зэвсгийн агуулах болон өөрийн бүх агуулахад байсан бүгдийгээ үзүүлэв. Бүх үндэстэн Хезекиагийн биелүүлсэн гайхамшигт гавьяанд бүх анхаарлаа хандуулсан. Гэвч Бурхан яг тэр үед түүнийг орхин холдсоноор түүний зүрхэнд байсан бүхнийг илрүүлсэн. Хезекиа бүх амжилтад хүрэх үедээ Эзэн Бурханаас илүү өөрийгөө л төвд тавив. Бурхан ийм түүний зүрхний төвд юу байгааг мэдэж, бүх хүнд харуулахын хүссэн.
Хэрэгжүүлэлт: Бурхан зүрхэнд байгаа бүгдийг илрүүлэх үед яах хэрэгтэй вэ?
Нэг үг: Зүрхнийхээ бардамналыг даруусга.

өмнөх нийтлэл2026 оны Гэтлэл 2-р номлол (04.19) Х. Бүүвэйбаатар хн
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.04.21/