Өөрийгөө ихэд даруусгасан Манассе
2 Шастир 33:1-25
2 Шастир 33:12
“Зовлон зүдүүрт орсон хойноо, тэр өөрийн Бурхан ЭЗЭНд хандаж, эцэг өвгөдийнхөө Бурханы өмнө өөрийгөө ихэд даруусгав”
Манассе хаан болохдоо арван хоёр настай байсан ба Иерусалимд тавин таван жил хаанчлав. Гэвч тэрээр Эзэний мэлмийд ёрын мууг үйлдэн, Израилын хөвгүүдийн өмнөөс Эзэний хөөн гаргасан үндэстнүүдийн жигшмээр үйлийг дагав. Тэрээр өөрийн эцэг Хезекиагийн нураан хаясан мөргөлийн өндөрлөгүүдийг сэргээн барьж, Баал, Ашера болон тэнгэрийн бүх эрхэст мөргөн үйлчлэв. Үүгээр зогсохгүй тэрээр хөвгүүдээ гал дундуур явуулан, өөрөө ид шид үйлдэж, илбэ сурч, мэргэ төлгө ашиглан, сүнс дуудагчид ба хар домч нартай холбогдов. Ийнхүү тэрээр Эзэний мэлмийд үлэмж их ёрын мууг үйлдэж, Түүний хилэнг өдөөжээ. (6) Ийм түүний үйлдсэн ёрын муу хэр ноцтой байсан бэ?
9-р эшлэлийг үзээрэй. “Ийнхүү Израилын хөвгүүдийн өмнө, ЭЗЭНий устгасан үндэстнүүдээс ч илүүгээр ёрын мууг үйлдэхэд нь Иуда болон Йерусалимын оршин суугчдыг Манассе уруу татжээ”
Манассе болон түүний ард түмэнд Эзэн айлдсан боловч тэд анхааран сонсоогүй тул Эзэн тэдний эсрэг Ассирийн хааны их цэргийн жанждыг авчран цохив. Тэд Манассег дэгээнүүдээр барьж, хүрэл гав гинжээр хүлж, Вавилон руу авч явав. (11) Ийнхүү зовлон зүдүүрт орсон хойноо тэрээр Өөрийн Бурхан Эзэнд хандаж, өөрийгөө ихэд даруусгав. (12) Манассег залбирахад Бурхан түүний гуйлтыг сонсож, түүнийг өөрийнх нь хаант улс руу авчран, түүний хаан ширээг сэргээв. Манассе ингээд Эзэн л Бурхан гэдгийг ухаарав. (13)
Үүний дараа Давидын хотыг дахин сэргээн бат бэх болгосон ба Эзэний өргөөний үйлчлэлийг дахин сэргээв. (14-17) Гэвч түүний дараа хүү Амон нь хаан болсон боловч тэрээр өөрийн эцэг Манассегийн үйлдсэний адил Эзэний мэлмийд ёрын мууг үйлдэв. Тэрээр Эзэний өмнө өөрийгөө даруусгалгүй харин ч ял зэмийг арвижуулснаар зарц нарынхаа гарт алуулав. (20-24)
Хэрэгжүүлэлт: Ёрын мууг үйлдлээ ч хамгийн түрүүнд үйлдэх чухал зүйл юу вэ?
Нэг үг: Өөрийгөө даруусган эргэх.