Бидэнтэй хамт тулалдах Бурхан Эзэн маань байна
2 Шастир 32:1-23
2 Шастир 32:8
“Түүнтэй хамт зөвхөн махбодын гар байгаа бол бидэнтэй хамт бидэнд туслах, тулалдаанд минь байлдах Бурхан ЭЗЭН маань байна гэхэд ард түмэн Иудагийн хаан Хезекиагийн үгэнд найджээ”
Эзэний өргөөн дотор бүх тахил мөргөлийг сэргээсний дараа Ассирийн хаан Сеннахериб ирж Иудаг довтлон, Иерусалимыг эзлэн авахыг санаархав. (1) Дотоод асуудлыг шийдэх гэхэд гадны дайсан довтлон ирэв. Энэ үед Хезекиа Иерусалим хотын гадна булгуудын усыг тасалж, нурсан байсан бүх хэрмийг сэргээн босгож, их хэмжээний зэвсэг, бамбай хийв. (3-5) Мөн тэрээр ард түмнийг захирах цэргийн дарга нарыг томилоод тэднийг урамшуулав. (6,7) “Түүнтэй хамт зөвхөн махбодын гар байгаа бол бидэнтэй хамт бидэнд туслах, тулалдаанд минь байлдах Бурхан ЭЗЭН маань байна” (8) Тэгэхэд ард түмэн Хезекиагийн итгэлийн үгсийг сонсоод тайвшрав.
Гэвч Ассирийн хаан Сеннахериб бүх цэргийн хүчээр Лахиш хотыг бүслэн байх үед Хезекиа болон бүх иудачуудыг ийнхүү мэхлэв. “Бидний Бурхан, ЭЗЭН биднийг Ассирийн хааны гараас аварна хэмээн Хезекиа та нарыг төөрөгдүүлж, өлсгөж, цангааж үхэлд тушаах гэж байгаа бус уу? …. Тиймээс одоо, Хезекиад ингэж бүү мэхлэгд, бүү төөрөлд мөн түүнд бүү итгэ! гэв. (11-15) Ингээд Сеннахериб үргэлжлүүлэн Эзэн Бурхан ба Хезекиаг муулсаар байв. (16) Мөн хэрмэн дээр байсан Иерусалимын хүмүүсийг айлган сүрдүүлж, чанга дуугаар хашхиран шаналгав. (17-19) Энэ үед Хезекиа хаан эш үзүүлэгч Исаиатай хамтран залбирч тэнгэр өөд хашхирцгаав. (20)
Тэгэхэд тэнгэрэлчээ илгээн Ассирийн хааны хуаранд бүх хүчит дайчин, жанчид ба түшмэдийг алуулжээ. Ингээд Сеннахериб ичгүүртэйгээр нутагтаа буцахад тэнд төрсөн хөвгүүд нь түүнийг илдээр алав. (21) Үүнээс хойш Хезекиа бүх үндэстний өмнө өргөмжлөгдөв. (22,23)
Хэрэгжүүлэлт: Эзэн Бурхан хамт байгаа гэдэгт эргэлзэх үедээ яах хэрэгтэй вэ?
Нэг үг: Залбирч тэнгэр өөдөө хашхир.