Өдөр бүрийн хоол /2016.04.17/

Тахилч нар ба левичүүдэд тохирсон хувийг өгөгтүн

2 Шастир 31:1-21
2 Шастир 31:4

“Тахилч нар болон левичүүд өөрсдийгөө ЭЗЭНий хуульд зориулахын тулд тэдэнд тохирсон хувийг өгөхийг Йерусалимд амьдарч байсан иргэдэд хаан бас тушаав”

Алгасалын баярыг тэмдэглэснээр Бурхантай харилцаа сэргээсэн бүх Израилчууд хот руугаа буцаж очоод юу хийсэн бэ? Бүх Иуда, Бениамин даяар болон Ефраим, Манассед буй Ашерагийн мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийг устаж үгүй болтол нураав. (1) Тэгээд Хезекиа шатаалт тахил, эвийн тахил тахихын тулд мөн Эзэнд үйлчилж, талархал өргөн магтахын тулд тахилч нар болон левичүүдийн хүн нэг бүрийг үйлчлэлийнх нь дагуу бүлэг бүлгээр үүрэгт ажилд томилов. (2) Бас хаан өөрийн өмч хөрөнгөнөөс хувийг тогтоон шатаалт тахилд зориулав. (3) Үүгээр ч зогсохгүй Иерусалимд амьдарч буй иргэдэд тахилч нар болон левичүүд өөрсдийгөө Эзэний хуульд зориулахын тулд тэдэнд тохирсон хувийг өгөхийг тушаав. (4)
Захирамж гарц тархмагц Израилын хөвгүүд үр тарианыхаа анхны үр жимс, шинэ дарс, тос, зөгийн бал болон газрын бүх зүйлийнхээ аравны нэгийг асар их хэмжээгээр авчрахад үүгээр гуравдугаар сард овоонуудыг босгож эхлээд долдугаар сард дуусгав. (5-7) Хезекиа овоонуудыг хараад Эзэн болон Түүний ард түмэнд талархан, магтав. Тэгээд Эзэний өргөөн дотор тэдгээрийг хадгалах өргөөнүүдийг бэлтгэн хандив, аравны нэг болон ариусгагдсан зүйлсийг хариуцсан түшмэл, харгалзагчдыг томилов. (8-13) Мөн бүлгүүдийн дагуу өдөр бүр үүргээ гүйцэтгэхээр Эзэний өргөөнд орж байсан хүн бүрд ажил үүрэгт нь зориулан хувь тараах хүнийг босгосон ба удмын бичигт бүхий л чуулганы балчир хүүхэд, эхнэр, хөвгүүд болон охидыг багтаан хувь өгчээ. (14-19)
Хезекиагийн энэхүү ажлын тухай Библид ийнхүү дүгнэжээ.
“Хезекиа бүх Иуда даяар ийнхүү үйлдэв. Тэрээр өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө сайн, зөв зүйтэй, үнэн зүйлсийг үйлджээ. 21 Өөрийн Бурханыг эрэлхийлэн, хууль ба тушаал дотор Бурханы өргөөний үйлчлэлд эхлүүлсэн ажил бүрээ тэрээр бүх зүрх сэтгэлээсээ хийж, амжилт олж байв” (20,21)
Хэрэгжүүлэлт: Бурханд үйлчлэх ажилд амжилт олох гэвэл яах хэрэгтэй вэ?
Нэг үг: Бүх зүрх сэтгэлээрээ Бурханыг эрэлхийлэн үйлд.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2016.04.16/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.04.18/