Мөргөлийг сэргээсэн Хезекиа
2 Шастир 29:20-36
2 Шастир 29:27
“Дараа нь тахилын ширээн дээр шатаалт тахил тахих тушаалыг Хезекиа буулгав. Шатаалт тахил эхэлмэгц, Израилын хаан Давидын хөгжмийн зэмсгүүдийг дагалдуулсан бүрээнүүдийн хамт ЭЗЭНд өргөх дуу бас эхэллээ”
Эзэний өргөөг цэвэрлэн ариутгасан Хезекиа хаан хотын ноёдыг цуглуулан бүх Иуда ба Эзэний сүмийн төлөө шатаалт болон нүглийн тахил өргөхийг тушаав. (20) Удирдагчийн анхаарал хаана байна вэ гэдэг нь ард түмний аз жаргалтай байх эсэхийг шийддэг. Хезекиа хааны анхаарал нь эрх мэдэл ба зугаа цэнгэлд бус улс орон, Эзэний өргөө болон ард түмний гэмшил ба ариун байдалд байв. Иймээс тэрээр өөрөө болон бүх Иуда Бурхан Эзэнтэй зөвт харилцаагаа сэргээхийн төлөө Эзэнд өргөх мөргөлийг сэргээсэн.
Тэрээр тахил өргөх үед Давид болон Асафын дуулал үгсээр магтан дуулахыг тушаав. (30) Левичүүд Давидын хөгжмийн зэмсгүүдийг барьж, тахилчид бүрээнүүдийг хүнгэнүүлэн бүх чуулан Бурхан Эзэнд мөргөв. Ёс төдий, харагдах хэлбэр төдий тахил бус хаанаасаа эхлэн бүх ноёд, ард түмэн болон Бурханы зарц нар баяр хөөртэйгээр магтан дуулж, доош бөхийн мөргөв. (30) Үүгээр зогсохгүй дараа нь Хезекиа хоосон гараар мөргөлгүй тахил болон талархлын өргөлийг Эзэний өргөөнд авчрахыг тушаав. Тэгэхэд ард түмэн хаан тушаасанд бус харин өөрсдөө сайн дураараа өргөлөө авчрав. (31) Хүмүүс маш их өргөл авчирсан тул шатаалт тахилын арьсыг өвчих тахилч дутаж левичүүд үүнд туслах хэрэгтэй болсон. (34)
Хезекиа болон бүх ард түмэн энэ бүх зүйл гэнэт өрнөснийг хараад баярлан хөөрцгөөсөн ба энэ нь Бурхан Өөрийн ард түмний төлөө энэ бүхнийг бэлдэж өгснийг мэдсэн учирт байв. (36)
Талархалтайгаар, сайн дураараа зориулагч нэгэн нь Бурханыг алдаршуулан баярлуулна. (Дуулал 50:23) Бурхан бялхам үг, дуулал, магтаал дуу болон талархалтайгаар өргөх мөргөл ба зориулалтыг таалан ерөөдөг. (Колоссой 3:16)
Хэрэгжүүлэлт: Мөргөлийг хэрхэн өргөх вэ?
Нэг үг: Үг, магтаал болон талархлаар бялхам мөргөл.