Миний хүслээр бус, Таныхаар болог
Лук 22:39-71
Гол эшлэл 22:42
1. Есүс шавь нартаа яагаад залбирцгаа гэсэн бэ (39-40)? Есүс хэнд хандан, юуны төлөө залбирч байна вэ (41-42)? “Харин Таныхаар болог” гэсэн нь ямар утгатай вэ? Энэ Есүсээс юу сурах вэ?
2. Есүс хэр зэрэг шаргуу гуйсан ба тэнгэрэлч Есүст хэрхэн тусалсан бэ бэ (43-44)? Шавь нар яагаад унтаж байсан ба Есүс тэдэнд юу гэсэн бэ (45-46)? Бидний амьдрал Бурхан Аавын хүслээр болох гэвэл юунд хамгийн их шамдах хэрэгтэй вэ?
3. Иудас Есүсээс хэрхэн урвасан ба Есүс Иудаст хэрхэн анхааруулсан бэ (47-48)? Шавь нарын залбиралгүй байдал ямар байдлаар илэрхийлэгдсэн бэ (49-50)? Есүс Өөрийнхөө тухай хэрхэн илчилсэн бэ (51-53)?
4. Петр хэрхэн Есүсийг гурван удаа үгүйсгэсэн бэ (54-60)? Зовлонгийн дунд Есүс юу хийсэн ба энэ зүйл Петрт хэрхэн нөлөөлсөн бэ (61-62)?
5. Есүс ямар доромжлол амссан бэ (63-65)? Шашны удирдагчид Есүсийг зөвлөлийн өмнө зогсоон юу асуусан бэ (66-67)? Есүс Өөрийгөө Бурханы Хүү мөн гэдгийг хэрхэн гэрчилсэн бэ (68-71)?