Өдөр бүрийн хоол /2026.03.12/

Хүчирхэг үедээ Эзэний хуулийг хаясан Рехобоам

2 Шастир 12:1-16
2 Шастир 12:1

“Рехобоамын хаанчлал батжин, хүчирхэгжих үедээ тэр болон түүнтэй хамт бүх Израил ЭЗЭНий хуулийг огоорон хаяв”

Өнөөдрийн зарлиг дээр Рехобоамын гэмийн асуудлын тухай гарч байна.
1-рт, Хаанчлал батжин хүчирхэгжих үедээ Эзэний хуулийг огоорон хаясан. 11-р бүлгээс үзсэнчлэн Рехобоам гурван жилийн турш хүчирхэгжсэн шалтгаан нь Давид ба Соломоны замаар замнан Эзэний хуулийн дагуу амьдарсных юм. Гэвч хаанчлал хүчирхэгжихэд Эзэний хуулийг түшиглэхгүй ч гэсэн сайхан амьдарч чадах юм шиг санаж бардам болов. Тэгээд хаан Эзэний хуулийг орхиход бүх Израил ард түмэн ч хааныг даган Бурханы хуулийг орхин хиймэл шүтээнүүдэд мөргөв. (1Хаад 14:23) Иймд өөрсдийн хүчинд найдан бардам болсон Рехобоам ба Иудаг шийтгэв. Эзэн Рехобоам хааны тавдугаар онд Египетийн хаан Шишакийг Иерусалимын эсрэг довтолгохоор босгов. (2) Шишак тоо томшгүй цэргүүдийг дагуулан Иудагийн бэхлэгдсэн хотуудыг эзлэн авч, Иерусалим хүртэл довтлов. (4) Бурханы шийтгэлийн өмнө Рехобоамын бэхлэлт хотууд ямар ч тус болохгүй болов. Энэ үед эш үзүүлэгч Шемаиа ирэн ялагдлын шалтгааныг хэлэв. “Та нар Намайг хаясан учраас Би ч мөн та нарыг Шишакт өгч хаясан” гэж ЭЗЭН айлдлаа” гэв. (5) Үүнийг сонссон ноёд ба хаан өөрсдийгөө даруу болгон гэмшив. Эзэний үүнийг үзээд тэднийг бүрэн устгахгүй, бүрэн сөнөөлтөөс хамгаална гэв. (7б) Энэ нь Соломоны залбирлын биелэл (2Шастир 6:24,25) бөгөөд Давидад өгсөн амлалтаа (1Шастир 17:12-17) итгэмжит биелүүлж буй Бурханы энэрэнгүй хайр юм. Гэвч Иуда Египетийн зарц болсон ба Иудагийн хүчирхэг байдлыг бэлгэдэж байсан Соломоны алтан бамбайнуудыг ч алдсанаар хүчгүй улс болов.
2-рт, 14-р эшлэлийг үзвэл Рехобоамын амьдралын дүгнэлтийг дурдаж байна. “Тэрээр ЭЗЭНийг хайхаар зүрх сэтгэлээ хандуулаагүй учир ёрын мууг үйлдсэн юм” Рехобоам ах дүүс болох хойд Израилтай Бурхан хориглосон байтал байнга дайн дажин хийснээр Бурханы үгэнд дуулгаваргүй хандаж (1Хаад 14:30), хуулийг орхин хиймэл шүтээнүүдэд үйлчлэх гэмийг үйлдэв. Тэрээр хэцүү үед түр зуур эргэж байсан боловч бүхий л зүрхээр сэтгэлээрээ Эзэнийг хайлгүй хувирамтгай итгэлээр амьдарсан. Ялангуяа хүчирхэгжих үедээ өөрийн хүч ба мэргэн ухаанд найдан бардам болсноор Эзэнийг замыг орхисон.
Хэрэгжүүлэлт: Амжилтад хүрч, хүчирхэгжих үедээ юу хийх вэ?
Нэг үг: Эзэний хуулийг улам илүүгээр дагаж, Түүний хүслийг хайж амьдрах.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол/2026.03.11/
Дараагийн нийтлэл2026 оны Лук 52-р хичээлийн асуулт (03.22)