Та нарын үйлсэд шагнал буй тул
2 Шастир 15:1-19
2 Шастир 15:15
“Тэд чин зүрхнээсээ тангараглаж, Түүнийг хүсэмжлэн эрэлхийлсэн бөгөөд Тэр тэдэнд олдсон учир энэ тангаргаас болж бүх Иуда баясан хөөрч байлаа. ЭЗЭН тэдэнд эргэн тойронд нь амралтыг өгөв”
Этиопчуудыг бут цохин их ялалт байгуулан ирж буй Асад эш үзүүлэгч Азариа Бурханы үгийг дамжуулав. “Та нар ЭЗЭНтэй хамт байх үед Тэрээр та нартай хамт байна. Хэрэв та нар Түүнийг хайвал, Тэрээр та нарт олдоно. Харин та нар Түүнийг түлхэн хаях аваас Тэр та нарыг хаях болно” (2) хэмээн сануулав. Тэгээд Азариа өмнө нь шүүгчдийн үеүдэд Бурхангүй, тахилчгүй, хуульгүй байхад Бурхан тэднийг зовлон шаналал бүхнээр үймүүлж байсныг сануулав. (3-6) Одоо Азариа Аса хаанд “Харин та нарын үйлсэд шагнал буй тул хүчтэй байж, гараа бүү сулруул” гэв. (7) Энэ нь шашны шинэчлэлийг үргэлжлүүлэн зоригтой хий гэсэн утгатай. Азариагийн эш үзүүллэгийг сонсоод Аса зоригжин бүх газар нутгаасаа бузар шүтээнүүдийг зайлуулж, Эзэний тахилын ширээг сэргээн босгов. (8) Тэгэхэд Бурхан Эзэн Асатай хамт байгааг хараад хойд Израилд харьяалж байсан Ефраим, Манассе, Симеоноос хүмүүс олноор ирэв. (9) Үүгээр зогсолгүй Аса ард түмний дотоод шинэчлэл хийв. Асагийн хаанчлалын арван тавдугаар оны гуравдугаар сард тэд Иерусалимд цугларан Эзэнд тахил өргөн, бүх зүрх, бүх сэтгэлээрээ Бурхан Эзэнийг эрэлхийлэх гэрээ байгуулав. (12-14) Тэд чин зүрхнээсээ тангараглан, Бурханыг хүсэмжлэн эрэлхийлэв. (15) Тэгэхэд Эзэн тэдэнд баяр хөөрийг өгч, тэдний эргэн тойронд нь амар тайвныг өгсөн. Ийнхүү Асагийн хоёр дахь шашны шинэчлэл нь өмнөх дээрээ үндэслэсэн иж бүрэн шинэчлэл байв. Тэгээд шинэчлэлийн салхи хааны ордонд хүртэл хүрч Ашера мэт жигшүүрт хөргийг шүтэж байсан эх Маакаг эх хатан байхыг нь болиулав. (16) Аса болон бүх Иуда бүх зүрх, бүх сэтгэлээр Бурхан Эзэнийг эрэлхийлэхэд Асагийн хаанчлалын гучин тавдугаар он хүртэл ямар ч дайн гаралгүй амар тайван байлаа. (19)
Өнөөдрийн үгээр дамжуулан итгэгч бүхний гадна болон доторх шашны шинэчлэл, сэргэлт нь тасралтгүй байх хэрэгтэй ба үүнийг бүх зүрх, бүх сэтгэлээр хийн, Бурханыг эрэлхийлэн амьдрах хэрэгтэйг зааж байна.
Хэрэгжүүлэлт: Итгэлийн шинэчлэл сэргэлтийг хэрхэн хийх хэрэгтэй вэ?
Нэг үг: Бүх зүрх, бүх сэтгэлээр.