Эзэнээс эмээхүй дотор үйлдэгтүн
2 Шастир 19:1-11
2 Шастир 19:9
“Тэгээд тэр тэдэнд даалган —Та нар ЭЗЭНээс эмээхүй дотор, итгэлтэйгээр мөн чин зүрх сэтгэлээр үүнийг үйлдэгтүн”
Иехошафат хаан үндэсний эв нэгдэлд хүрэхийн тулд Бурханы эсрэг ёрын муу хүн Ахабтай нэгдэн арамчуудтай дайнд оролцов. Тэгээд тэрээр тулалдаанд бараг л амь үрэгдэх шахсан. Харин 18:31-р эшлэлийг үзвэл Бурханы гайхамшигт нигүүлслээр Иерусалимд эсэн мэнд буцаж ирэв. (1) Энэ үед Бурхан үзмэрч Иехүгээр дамжуулан гэм буруутнуудад туслан Эзэнийг үзэн ядагчдыг хайрласан түүний гэмээс болж Эзэнээс уур хилэн ирсэн хэмээн зэмлэсэн. (2) Тэдгээр шийтгэл нь 2Шастир 20:1-4, 20:37, 22:10-р эшлэлүүд дээр харагдана. Итгэгч хүн үл итгэгчдийн муу үйлтэй нэгдэн үйлдэх нь Бурханы өмнө гэм юм.
3-р эшлэлийг үзвэл Иехү Иехошафатыг зэмлэсэн хэдий ч түүний өмнө үйлдсэн шашны шинэчлэл(17:3-9)-ийн талаар Бурханы санаж байгааг хэлж өгснөөр урам зориг ба найдварыг суулгав. Үзмэрч Иехүгийн зэмлэлийг сонссон Иехошафат хаан үүнийг даруугаар хүлээн зөвшөөрөн гэмшсэнээр хоёр дахь шинэчлэлээ хийв. Эхлээд ард түмний дундуур явж тэднийг эцэг өвгөдийнх нь Бурхан болох Эзэн өөд буцан эргэх ажлыг хийсэн. (4)
Мөн 5-7-р эшлэлийг үзвэл Иудагийн бүх бэхлэгдсэн хот тус бүрт шүүгчдийг томилов. Мөн 8-10-р эшлэлийг үзвэл Иерусалимд зарим левичүүд, тахилч нар мөн Израилын эцгүүдийн тэргүүн нарыг шүүгчид болгон томилов. Иехошафат хаан шүүгчдийг томилоход хүнд бус Эзэнд зориулан шүүхийг тушаав. (6) Ялангуяа Эзэнээс эмээхүй дотор итгэлтэйгээр мөн чин зүрх сэтгэлээр үйлдэхийг захисан. (9) Иехошафат хаан ийнхүү итгэлийн шинэчлэлээр дамжуулан Бурхантай зөв харилцааг сэргээж, Эзэнд хандсан итгэл үнэмшилд үндэслэсэн хуулийн тогтолцоог сайжруулан, үнэн шударгаар захирснаар ард түмнийг бодит амьдрал дээр Эзэн Бурхан уруу буцаан эргүүлсэн.
Хэрэгжүүлэлт: Эзэний ард түмэнд үйлчлэх хандлага ямар байх вэ?
Нэг үг: Эзэнээс эмээхүй дотор.