Өдөр бүрийн хоол /2026.03.20/

Бурханы хэлснийг л би ярих болно

2 Шастир 18:12-34
2 Шастир 18:13

“Харин Микаиа —ЭЗЭН амьд! Миний Бурхан надад юу хэлнэ, түүнийг л би ярих болно гэлээ”

Микаиаг дуудахаар явсан элч “Харагтун, эш үзүүлэгчдийн үгс нэгэн дуугаар хааны талд байна. Үгээ тэдний нэгнийх нь үг шиг болгож, сайныг яригтун” гэв. Тэгэхэд Микаиа “Миний Бурхан надад юу хэлнэ, түүнийг л би ярих болно” хэмээн хатуу татгалзав. Тэгээд Микаиа Ахаб хаанд зоригтойгоор Бурханы хэлсэн зүйлсийг ярив.
16-р эшлэлийг үзээрэй. “Бүх Израил хоньчингүй хоньд мэт
Уулсын оройгоор тархан явахыг би харлаа” Энэ нь Ахаб дайны талбарт үхсэнээр Израил ард түмэн нь хоньчингүй хонь мэт тархана гэсэн сануулга юм. Мөн 18-22-р эшлэлийг үзвэл Ахаб хааны сүйрэх гол шалтгаан нь Бурхан түүнийг үхүүлэхээр шийдэж нэг хуурдаг сүнсийг илгээн хааны эш үзүүлэгчдийн аманд хийсэнд юм гэдгийг сануулав. Уг нь Ахаб хаан Микаиагийн гашуун боловч үнэн эш үзүүллэгийг сонсоод гэмшин эргэх хэрэгтэй байв. Гэвч тэрээр эсрэгээр Микаиаг шоронд хийн, өл залгуулах хомсхон талх ба усыг л өгөхийг тушаав. (26)
Мөн Рамот-Гилеадын тулалдаанд яаж ийгээд амьд үлдэхийн тулд өөрөө зүсээ хувиргаад Иехошафатад хааны хувцсыг өмсгөн заль мэх хэрэглэв. (29) Гэсэн ч Арамын нэгэн цэргийн харвасан суманд оногдон хүнд шархдан, эцэст нь эмгэнэлтэйгээр үхэв. (33,34)
Үүгээр Бурханы хэлсэн үг тэр ёсоор биелэгджээ. Бид хүмүүсийн нүдийг хуурч болно. Харин Бурханы нүднээс хэзээ ч бултаж чадахгүй. Бурханыг хүндлэх нь хүний амьдралын жинхэнэ үүрэг юм. Гэвч мунхаг хүмүүс мэргэн ухаан ба сургамжийн үгийг үл тоомсорлосоор эцэст нь мөхөлд хүрдэг. Харин эш үзүүлэгч Микаиа нь Бурханыг л хүндлэн, зовлонд унасан ч Түүний үгийг л даган дамжуулсан.
Хэрэгжүүлэлт: Бурханы үгийг хэрхэн дамжуулах вэ?
Нэг үг: Түүний хэлсэн үгийг л дамжуулья.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.03.19/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.03.21/