Өдөр бүрийн хоол /2026.03.19/

Эхлээд Эзэний үгийг асууж өгөөч

2 Шастир 18:1-11
2 Шастир 18:4

“Тэгээд Иехошафат, Израилын хаанд —Өнөөдөр ЭЗЭНий үгийг асууж өгөөч гэж хэлэв”

Иехошафат Эзэний нигүүлслээр асар их эд баялаг, нэр хүндтэй байв. Харин тэрээр хойд Израилын Ахабтай ураг холбон түүнтэй нэгдэв. Хоёр жилийн дараа тэрээр Ахабтай уулзахаар Самарид ирэхэд Ахаб түүнд болон хамт ирсэн хүмүүст зориулан том найр хийв. Үүний дараа Ахаб түүнд Рамот-Гилеадыг довтлохоор хамт явахыг ятгав. Тэгээд Иехошафат гэрлэлтээр холбоо тогтоосон учраас цэргийн холбоо байгуулах нь мэдээжийн хэрэг гэв. Тэгээд нэг зүйлийг санал болгов. “Өнөөдөр ЭЗЭНий үгийг асууж өгөөч” гэв. Тиймд Ахаб дөрвөн зуун эш үзүүлэгчдийг цуглуулаад тэднээс дайтах эсэхийг асуув. Тэд нэгэн зэрэг хаанд таалагдахын тулд явж байлдвал Бурхан тэр хотыг хааны гарт өгнө хэмээн хуурамч эш үзүүлэв. Ялангуяа Зедекиа өөртөө төмөр эврүүд хийгээд “Эдгээрээр та арамчуудыг устаж дуустал нэвт сүлбэх болно” гэж эш үзүүлэв. (10)
Харин Иехошафатад эргэлзэх сэтгэл төрсөн тул тэднээс Эзэний өөр эш үзүүлэгчийг асуухад Ахаб эш үзүүлэгч Микаиаг хэлж өгөв. (7) Харин Микаиа нь Ахаб хаанд дандаа сайныг биш ёр мууг л хэлдэг учир Ахаб түүнийг үзэн яддаг байв. Тэгэхэд Иехошафат “Хаан хүн ингэж ярьж боломгүй” гэж ятгасны дараа Микаиагийн зөвлөгөөг сонсохоор болов. Удирдагч хүн нь хувийн сэтгэл хөдлөл, бялдууч үгэнд хууртаж болохгүй. Эхлээд Эзэний өмнө очин Түүний хүсэл тааллыг асуух хэрэгтэй. Мөн өөрийн хүсэлтэй нийцэхгүй байсан ч үнэн шударгаар зоригтой хэлдэг хүний саналыг төлөв даруугаар хүлээн авах хэрэгтэй.
Хэрэгжүүлэлт: Зөвхөн өөрт таалагдсан үгийг л сонсохыг хүсэж байна уу?
Нэг үг: Гашуун үгийг ч сонсох хэрэгтэй.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.03.18/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.03.20/