2026 оны Лук 51-р хичээл (03.15)

Харин Таныхаар болог

Лук 22:24-46
Гол эшлэл 22:42

1. 1. Шавь нарын дунд ямар асуудлаар маргаан дэгдсэн бэ (24)? Тэд яагаад энэ асуудалд анхаарал тавьж байна вэ? Есүс тэдэнд ямар үзэл бодлыг суулгасан бэ (25-27, Матай 20:26-28)? Үл итгэгчид ба шавь нарын агуу байх үзэл бодол нь хэр ялгаатай вэ?
2. Есүс шавь нарыг ямар хүмүүс хэмээн тооцож байгаа ба ийм тэдэнд юуг даатгасан бэ (28-30)? Есүс Сатаны сорилтод унах Симоны төлөө юу хийсэн бэ (31, 32)?
3. Петр Эзэнд хэр үнэнч байхаар шийдвэр гаргасан бэ (34)? Гэвч тэр юу болох вэ? Есүс одоо шавь нарт юуг бэлдээрэй гэсэн ба яагаад ийнхүү хэлсэн бол (35-38)?
4. Есүс шавь нартаа яагаад залбирцгаа гэсэн бэ (39, 40)? Есүс ямар байдалтай залбирсан ба энэ нь юуг илэрхийлж байна вэ (41)?
5. Есүс хэнд хандан, юуны төлөө залбирч байна вэ (42)? “Харин Таныхаар болог” гэсэн нь ямар утгатай вэ? Энэ Есүсээс юу сурах вэ?
6. Тэнгэрэлч Есүст хэрхэн тусалсан бэ (43)? Есүс хэр зэрэг шаргуу гуйсан бэ (44)? Шавь нар яагаад унтаж байсан бэ (45)? Есүс тэдэнд юу гэсэн бэ (46)? Бидний амьдрал Бурхан Аавын хүслээр болох гэвэл юунд хамгийн их шамдах хэрэгтэй вэ?

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.03.09/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.03.10/