Бурханы өгсөн Соломоны цэцэн ухаан ба эд баялаг
2 Шастир 9:1-31
2 Шастир 9:8
“Таныг таалан ЭЗЭН Бурханы төлөө хаан болгохоор таныг сэнтийдээ залсан таны Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Таны Бурхан, Израилыг хайрлан, түүнийг мөнхөд тогтоосон учир шүүлт ба үнэн зөвийг гүйцэлдүүлэхийн тулд таныг тэдний дээр хаан болгосон ажээ гэж хэлэв”
Соломон хаан цэцэн мэргэн ухаан ба эд баялгаар дэлхий даяар алдаршив. Үүнийг Шебагийн хатан хаан сонсоод 1920 км хол газраас бэрх хүнд асуултаар Соломоныг сорьж үзэхээр ирэв. Тэрээр Соломонтой уулзан зүрх сэтгэлдээ байсан бүхнээ асуухад Соломоноос нууцлагдсан, хатанд хариулж чадамгүй нэг ч зүйл байсангүй. Шебагийн хатан хаан нь Соломоны мэргэн ухаан төдийгүй түүний эдэлж байгаа бүх зүйлийг хараад бахдан алмайрав. (2) Мөн Соломоны агуу байдал, мэргэн ухаан нь өмнө нь түүний сонсож дуулснаас ч үлэмж давуу гэв. (6б) Гэтэл Шебагийн хатан хаан “Таны Бурхан Эзэн магтагдах болтугай” хэмээв. (8) Учир нь Бурхан Израилын хайрлан, түүнийг мөнхөд тогтоосон учир шүүлт ба үнэн зөвийг гүйцэлдүүлэхийн тулд Соломоныг хаан болгосон юм. Энэ үгээр дамжуулан уг номыг бичигч нь зөвхөн Соломоны хаанчлалыг хэлэх бус Бурханы хаанчлалын загвар болгон Соломоны хаанчлалыг харуулж байна. Бид Соломоны хаанчлалаар дамжуулан хожим ирэх Мессиагийн хаанчлалын сүр алдарт найдаж байна.
13-21-р эшлэлд Соломоны эд баялгийг дурдаж байна.
22-28-р эшлэлд дэлхийн бүх хаадаас үлэмж агуу байсан Соломоны тухай өгүүлэв. Уг хэсгээр дамжуулан бичигч нь
1-рт, Соломоны эд баялаг, цэцэн мэргэн ухаан ба алдар суу нь Бурханы түүнд өгсөн амлалт бүрэн биелэгдсэнийг харуулав. (2Шастир 1:7-12)
2-рт, Давидын хаанчлалын тухай Бурханы амлалт биелэгдсэн ивээлийг харуулав. (1Шастир 17:14)
Ийнхүү Соломоны мэргэн ухаан, эд баялаг, алдар хүндээр дамжуулан Бурхан л жинхэнэ ерөөлийн үндэс гэдгийг харуулж байна. Мөн ийм түүний хаанчлалын дүр төрх нь эцэст энэ дэлхийн төгсгөлд ирэх шинэ Иерусалим буюу Бурханы хаанчлалын сүр алдрыг урьдчилан харуулж байна. (Илчлэл 21:18,20)
Хэрэгжүүлэлт: Соломоны мэргэн ухаан, эд баялаг, нэр хүнд хэнээс ирсэн бэ?
Нэг үг: Зөвхөн Бурхан Эзэнээс.