Өдөр бүрийн хоол /2026.03.07/

Эзэний өргөөг бэлэн болгосон Соломон

2 Шастир 8:1-18
2 Шастир 8:16

“Ийнхүү ЭЗЭНий өргөөний суурийг тавьсан өдрөөс барилгын ажил дуустал Соломоны бүх ажил явагдсаар ЭЗЭНий өргөө бэлэн болов”

1,16-р эшлэлүүд нь Соломон хаан Эзэний өргөөг барьж эхэлснээс хойш хорин жил болоход ямар ч өө сэвгүй бэлэн болгосон гэдгийг хэлж байна. Эзэний өргөө нь өө сэвгүй барилга байшин байна гээд ариун газар болдоггүй. Ариун байдал хадгалагдан, тахил өргөгдөж, Эзэнд үйлчилдэг зарц нар завгүй, итгэмжтэйгээр үүргийг биелүүлэх газар болох хэрэгтэй. Соломон Эзэний авдар байгаа газар ариун учир Египетээс авчирсан Фараоны охиныг Давидын хотод заларч болохгүй гэв. (11) Энэ нь Соломоны Эзэний өргөөнд хандсан сүнслэг байдлыг харуулсан явдал байв. Мөн Соломон Эзэнд зориулан шатаалт тахилуудыг өргөж, үүнийг өдөр тутмын журмын дагуу Мосегийн тушаал ёсоор амралтын өдрүүд, шинэ сар болон жил бүрийн гурван баярын үед өргөдөг байв. (12,13) Энэ нь өнөө үеийн итгэгчид Эзэний сүмд Сүнс ба үнэнээр мөргөл өргөн, залбирал өргөхтэй адил юм.
14-р эшлэлийг үзвэл Соломон эцэг Давидынхаа зааврын дагуу тахилч нарын бүлгүүдийг үйлчлэлд нь тавьж, мөн өдөр тутмын журмын дагуу магтаал болон үйлчлэлийн үүрэг дээр тахилчдад туслуулахаар левичүүдийг, мөн хаалгачдыг хүртэл Бурханы хүн Давидын тушаасны дагуу томилов. Энд Соломоныг “Мосегийн тушаал ёсоор”, “Давидын зааврыг дагуу” үйлдсэнийг чухалчлан дурдсан нь тэрээр Мосегийн хууль ба Давидын зааврыг дуулгавартай дагасныг нь мөн үүгээр дамжуулан Давидад өгсөн Бурханы амлалтын залгамжлагч гэдгийг харуулж байна. Ийм түүний манлайлал нь эрх мэдэлтэй, хүчтэй байв. Тиймээс тахилчид болон левичүүд хааны үг, тушаалыг огт зөрчөөгүй. (15)
Ийнхүү Эзэний өргөөнд Бурханы таалсан тахил, мөргөл өргөгдөж, тахилчид, левичүүд болон хаалгачид гэх мэтчилэн Эзэний зарц нар өдөр бүр Эзэнд хичээнгүй, цаг завгүй үйлчилж байв. Энэ байдлыг харсан Бурхан Соломоны хаанчлалыг ерөөв.
2-6-р эшлэлд худалдааны зам ба стратегийн байршлын хотуудыг босгосноор үндэсний батлан хамгаалах хүч нь нэмэгдсэнийг харуулж байна.
7-9-р эшлэлд Канаанчуудыг боол болгон Израилын хөвгүүд дарга нар болсон тухай дурдав.
17,18-р эшлэлд их хэмжээний алттай болсноор эдийн засаг нь хүчирхэгжсэнийг харуулж байна.
Хэрэгжүүлэлт: Эзэний өргөөний гол зүйлс нь юу вэ?
Нэг үг: Ариун байдал, мөргөл болон үйлчлэх хүмүүсийг Бурханы зааврын дагуу босгох.

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.03.06/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.03.09/