Хэн өөрийн гараар Эзэнд зориулалт гаргах вэ?
1Шастир 29:1-9
1Шастир 29:5
“урчуудын гараар бүтэх бүх ажлын алтан эдлэлд алт, мөнгөн эдлэлд мөнгө байна. Тиймээс хэн энэ өдөр өөрийн гараар ЭЗЭНд зориулалт гаргах вэ? гэв”
Давид Эзэний өргөө барих ажлын төлөө бүх чуулганыг цуглуулав. Тэгээд тэдэнд энэ ажилд Бурханы сонгосон хүү Соломон нь нас балчир, туршлагагүй гэдгийг хэлж өгөв. Харин энэ сүм нь хүнд бус Эзэн Бурханд зориулагдсан гэв. (1) Сүмийн эзэн бол Бурхан юм. Чуулганы толгой бол Есүс Христ билээ. тиймээс сүм чуулган нь хүнд бус Эзэнд зориулагдана. Тиймээс Давидын Эзэн Бурханд хандсан хайр нь сүмийг хайрлах сэтгэлээр илэрхийлэгдсэн байв. Тэрээр өөрийн бүхий л чадлаар Бурханыхаа өргөөнд зориулан бусдаас хамгийн түрүүнд алт, мөнгө болон бүх төрлийн эрдэнэсийн чулуунуудыг бэлдэв. (2,3) Түүгээр зогсохгүй Бурханы өргөөг барихын төлөө бүх хүчээ дайчлан бэлдэв. Тэгээд ард түмэнд хандан “хэн энэ өдөр өөрийн гараар Эзэнд зориулалт гаргах вэ” хэмээн тэднийг ч энэ ариун ажилд сайн дураар оролцохыг уриалав. (5) Тэгэхэд эцгүүдийн бүлийн тэргүүнүүд, овгийн удирдагчид, мянгатын болон зуутын дарга нар мөн хааны үйлчлэлийн ахлагчид сайн дураараа Эзэнд хандив авчрав. Эзэнд өргөл өргөж буй тэдний сэтгэлд нь баяр хөөр дүүрэв. (9) Бурханы нигүүлсэл дүүрэн байв. Үүнийг харсан Давид хаан ч бас маш ихээр баярлав. Бүх удирдагчид бүх ард олон хамтдаа баярлав. Энэхүү баяр хөөр нь хүний өгсөн баяр хөөр бус Бурханаас ирсэн юм. Яагаад гэвэл тэдний зориулалт нь хүнд бус Эзэн Бурханд зориулагдсан учирт юм.
Хэрэгжүүлэлт: Бүхий л зүрхээрээ сайн дураар өөрийгөө зориулж буй шалтгаан нь юу вэ?
Нэг үг: Эзэн Бурханы төлөө.