Ариун өргөөний загвар зургийг өгсөн Давид
1Шастир 28:11-21
1Шастир 28:11
“Тэгээд өргөөний үүдний танхим, өргөөнүүд, эрдэнэсийн сан, түүний дээд лаврин болон дотоод өрөөнүүд мөн эвлэрүүллийн тагны загвар зургийг Давид өөрийн хүү Соломонд өглөө”
Давид Эзэний өргөөг бариулахаар Соломон сонгогдсоныг дамжуулав. (6) Харин Соломон дэндүү балчир, өргөө барих тухай ямар ч ойлголт, мэдлэггүй байв. Энэ ажлыг юунаас, яаж эхлэхийг мэдэхгүй байв. Ийм түүний төлөө Давид юуг сэтгэл тавин үйлдсэн бэ?
11-р эшлэлийг үзээрэй. “Тэгээд өргөөний үүдний танхим, өргөөнүүд, эрдэнэсийн сан, түүний дээд лаврин болон дотоод өрөөнүүд мөн эвлэрүүллийн тагны загвар зургийг Давид өөрийн хүү Соломонд өглөө”
Загвар зурагт Эзэний өргөө барих бүх загвар төсвийг нарийн гаргасан тул энэ л байвал өргөөг барьж чадна. 12,19-р эшлэлийг үзвэл энэхүү загвар зургийг Эзэний Сүнс Давидад ойлгуулан бичүүлсэн гэж байна. Тиймээс энэ нь Эзэний хийсэн загвар зураг учраас үүнийг биелүүлэн гүйцэтгэх нэгэн бол Эзэн Өөрөө гэдгийг мэдэж болно. Давид дараа үеийн удирдагч нь энэ ажлыг сайн биелүүлэхийн төлөө бүхнийг бэлтгэн, даатгасан төлөв даруу, мэргэн ухаантай хаан байв. Энэ бүх мэргэн ухаан Эзэнээс ирсэн юм.
Загвар зургийг өгсний дараа Давид Эзэний өргөөний үйлчлэлийн бүх ажил, Эзэний өргөөн дэх үйлчлэлийн бүх эд хэрэгсэл, мөн бүх сав суулгануудын загварыг ч гарган өгөв. (13-18) Мөн бүх төрлийн үйлчлэлд хэрэглэх алтан болон мөнгөн хэрэглэл бүрийн жинг хүртэл тодорхой зааж өгөв.
Тэгээд Давид энэ ажлыг хариуцсан Соломонд “Тууштай бөгөөд зоригтой байж, үйлдэгтүн. Миний Бурхан, ЭЗЭН Бурхан чамтай хамт байгаа тул бүү ай, бүү шантар. ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулсан бүх ажил дуусах хүртэл Тэр чамайг орхихгүй, чамайг хаяхгүй” хэмээн итгэлийг суулгав. (20) Мөн Бурханы өргөөний бүх үйлчлэлийн төлөө бүх хүн сайн дураар туслан хамтрах болно гэдгийг хэлж өгөв. (21)
Хэрэгжүүлэлт: Аливаа ажил үүргийг даатган өгөх үед яах хэрэгтэй вэ?
Нэг үг: Нарийвчлан загвар зураг ба туслах хүмүүсийг өг.