Эзэний өргөөний хаалгачдын үүрэг
1Шастир 26:1-32
1Шастир 26:19
“Эд Кора болон Мерарийн хөвгүүдээс гаралтай, хаалгачдын хэсгүүд болой”
23-р бүлгээс хойш Давид хаан Бурханы өргөөний тахилын системийг хөгжүүлэхийн төлөө левичүүдийг албанд томилов. Тахил өргөх ажлын төлөө тахилчид ба тэдэнд туслах левичүүд (24-р бүлэг), мөн магтан дууны багийг (25-р бүлэг) зохион байгуулсан. Мөн өнөөдрийн хэсэг дээр тэрээр ариун өргөөний хаалгачид (1-19) ба сангийнхан (20-28), тэгээд ариун өргөөний ажилтай шууд холбогдохгүй ч Бурханы захиргаан доорх Израилын албан ажил хийх түшмэд ба шүүгчдийг томилов. (29-32)
Ариун өргөөний хаалгачид нь энгийн харуул, хаалгачин бус ариун өргөөг дэлхийгээс тусгаарлан ариун Бурханы оршихуй байхын төлөө хозлуулаагүй харь үндэстэн болон гэмтнүүдийг орохоос хамгаалдаг ариун нандин үүрэгтэй хүмүүс байв. Ийм тэдний үүрэг нь тахилчид, хөгжимчидтэй адил ариун учраас левичүүдээс хорин дөрвөн хэсгээр хуваагдан томилогджээ. Учир нь Кора өмнө нь Мосе болон Аароны эсрэг тэрсэлдэж байгаад шийтгэл авсан. (Тооллого 16-р бүлэг) Тэр үед бослогод оролцоогүй түүний хөвгүүд нь хамт шийтгэгдэхээс аргагүй байдалд орсон ч Бурханы өршөөлөөр амьд үлдэв. Ийм тэд Эзэний өргөөний хаалгачид болж хэрэглэгдэх болсон нь том ивээл, алдар нь байлаа. Ялангуяа 4-р эшлэлд гарч буй Обед-Едом нь Корагийн удмын хүн хэдий ч Бурханы гэрээний авдрыг гурван сарын турш гэртээ бүх зүрхээрээ сахиснаар Эзэний ерөөлийг авсан. (13:13,14) Тиймд Бурхан болон Давид хаан түүнийг үнэлэн ерөөж, удам дамжин Эзэний авдрыг хамгаалах өргөөний хаалгачийн үүргийг даалгасан. Эзэний өргөөний хаалгачдын гуравны хоёр нь түүний удмынхан байв.
20-28-р эшлэлүүдэд Давид левичүүдээс Бурханы өргөөний эрдэнэс ба ард түмний өргөсөн аравны нэг гэх мэт ариун өргөлүүдийг мөн дайны олз болон дээрмийн зүйлсээс ариусгаж өргөснийг хариуцах хүмүүсийг томилов. Ялангуяа хаад, жанжид байлаа ч ариусгасан бүхэн нь тэдний (сангийнхан) хамгаалалт дор байв. Учир нь Бурханд өргөсөн ариун юмсыг хэн ч дураараа хэрэглэж болохгүй юм. Эд нар ч тахилын ажилд хэрэглэгдэх хэрэгслүүдийг хамгаалан хадгалснаар тахилчид болон левичүүдийн бусад ажилтай адил чухал нандин үүрэгтэй хүмүүс юм.
Хэрэгжүүлэлт: Бурханы өргөөний ажлуудад ялгаварлал байна уу?
Нэг үг: Бүгд ариун нандин чухал үүрэг юм