Тэднийг шавгаар хуваарилав
1Шастир 24:1-31
1Шастир 24:5
“Итамарын хөвгүүд болон Елеазарын хөвгүүдийн аль аль нь ариун газрын түшмэл, Бурханы түшмэлүүд байсан учир тэднийг шавгаар хуваав”
Аароны хөвгүүн нь Надаб, Абиху, Елеазар, Итамар нар юм. Гэвч Надаб, Абиху нар Эзэний тушаагаагүй ёс бус галаар утлага өргөснөөс болж эцэг Аароноос өмнө өөд болов. (Леви 10:1-3) Тиймээс Елеазар, Итамар нар тахилчид болов. Давид тэдний Елеазарын удмын Задок, Итамарын удмын Ахимелех нарын хамт хариуцаж буй албын дагуу үйлчлэлд нь хуваав. (3) Тахилчдын хариуцсан үйлчлэл нь Бурхан Ааронд тушаасны дагуу ариун өргөөнд ороод тахилуудыг өргөн, зуучлан залбирч, ард түмнийг Эзэний нэрээр ерөөх юм. (23:13) Давид тахилчдыг хорин дөрвөн хэсэгт хуваахдаа хүн амын тооны харьцаагаар хуваасан бөгөөд Елеазарын удмынхны эцгийн бүлд 16 тэргүүн, Итамарын удмынхны эцгийн бүлд 8 тэргүүн байв. (4) Давид Итамарын хөвгүүд болон Елеазарын хөвгүүдийн аль аль нь ариун газрын түшмэл, Бурханы түшмэлүүд байсан учир тэдний үйлчлэлийн ээлжийг шавгаар хуваасан. Энэ аргаар үйлчлэлд томилсон нь хоёр удмынхан бүгдэд зохистойгоор хүлээн зөвшөөрөгдөхийн тулд байлаа. Эхний ээлжинд орсон гээд бусдаас илүү чадвартай, хүч нөлөөтэй гэсэн үг биш юм. Мөн Сургаалт үгс 16:33-д хэлсэнчлэн “шавга хаявч шийдвэр бүр нь Эзэнээс ирдэг” тул авсан үүргүүд нь тус бүрт нь Бурханаас ирсэн гэдгийг ухааруулахын тулд байв. Тиймээс тахилчид нь өөр өөрийн ээлжийн алба үйлчлэлийг хүлээн зөвшөөрөн, сэтгэл зүрхээрээ бэлдэх болсон байх. Ийнхүү тахилчдын ээлж, ажил үүрэг нь өөр ч бүгд адилхан Бурханы ариун газрын түшмэл гэсэн байр суурийг хүлээн авч, Бурханы таалал дотор өөрийнхөө үүргийг улам үнэнч итгэлээр биелүүлж чадна. Давид мөн тахилчдад туслан ариун өргөөнд үйлчлэх Левийн Аароноос бусад хөвгүүдийг Аароны хөвгүүдийн нэгэн адилаар шавга хаян хуваажээ. (20-31) Бурханы тааллын дагуу Бурханд үйлчлэх ажил үүрэг ирсэн гэдгийг ухамсарладаг хүн нь өөрийн үүргийг гололгүй Бурханы өмнө итгэмжтэй, үнэнч сэтгэлээр биелүүлж чадна. Библийн багш, хоньчны үүрэг нь Бурханаас ирсэн бөгөөд Түүний надад даалгасан зүйл юм. Энэ үнэнийг байнга санаж хоньчны үүргийг нандинд тооцон үүргээ биелүүлж чадахыг ерөөж байна.
Хэрэгжүүлэлт: Миний үүрэг нь хэнээс ирсэн бэ?
Нэг үг: Эзэн Бурханаас