Эзэний өргөө барих бэлтгэл хийсэн Давид
1Шастир 22:2-19
1Шастир 22:5
“Давид – Миний хүү Соломон балчир, чадал мөхөс байна. Гэтэл ЭЗЭНд баригдах өргөө бүх дэлхий дахинд алдаршин магтагдахаар маш сүрлэг байх ёстой юм. Тиймээс одоо би үүний бэлтгэлийг хангана гэв. Ингээд Давид өөд болохоосоо өмнө их хэмжээний бэлтгэлийг базаав”
Давид Орнаны үтрэм дээр Эзэн хариулахыг хараад тэр газрыг Соломоны барих өргөөний талбай болгон сонгов. (1) Гэвч Бурхан Давидад Эзэний өргөө барихыг зөвшөөрөөгүй байв. Учир нь Давид дайны талбарт их цус урсгасан юм. (8) Тиймд Бурхан түүний хүү Соломоноор Өөрийн нэр алдарт зориулан өргөө бариулна гэв. (10) Соломон нь амар тайвны хүн бөгөөд Бурхан түүний амьдралын өдрүүдэд Израилыг амар тайван, энх тунх байлгана гэв. (9) Ийм Соломоноор баригдсан Эзэний өргөө нь Бурханы зөв ба амар тайвныг харуулж чадах юм. Хаан хүний хувьд Эзэний өргөөг барих нь өөрийн нэр төрийг харуулах сайхан боломж байв. Тиймээс Давид өөрийн гараар өргөөг баривал тэр нь “Давидын өргөө” гэж нэрлэгдэнэ. Гэвч Давид Бурханы үгийг дуулгавартай дагасан. Үүгээр зогсолгүй хүү Соломон Эзэний өргөөг сайн барихад зориулж их хэмжээний бэлтгэлийг базаав. Тэрээр Эзэний өргөөнд зориулж чулуунууд, төмөр, хүрэл болон тоолшгүй их хушин дүнз бэлдэв. (2-4) Мөн Соломоны зүрх сэтгэлийг бэлдэв. Ялангуяа Эзэний тушаасан зарлиг, шүүлтүүдийг дагахыг анхааруулсан. (12б,13)
Яагаад гэвэл Бурхан хамт байхад л энэ үүргийг биелүүлж чадах учраас юм. 17-19-р эшлэлүүдийг үзвэл Давид үүгээр зогсохгүй Израилын бүх удирдагчдад Соломон Эзэний өргөөг барих ажилд зүрх, санаа сэтгэл хандуулан туслахыг тушаав. Давид энэхүү бүх бэлтгэлээ хийж чадсан нь өөрийн нэр төрийг төвд тавилгүй зөвхөн бүх дэлхий дахинд Эзэний нэр алдаршин магтагдахыг хүссэнийх юм. (5) Үүнчлэн зөвхөн Эзэний нэр алдрыг төвд тавигч нь өөрийн санаанд нийцэхгүй үед ч Бурханы үгийг дуулгавартай дагаж чадна. Өөрөө нэр төргүй болсон ч хойч үеийнхний төлөөх бэлтгэл ажилд зүрхээ зориулж чадна. Давидад ийм төлөвшил, Эзэнд хандсан халуун итгэл байсан учраас Соломон Эзэний нэр алдрын төлөө сүрлэг, үзэсгэлэнтэй өргөөг барьж чадсан.
Хэрэгжүүлэлт: Хэний төлөө ажилладаг вэ?
Нэг үг: Эзэний нэр төрийн төлөө