Өдөр бүрийн хоол /2026.02.13/

Орнаны үтрэм дээр хариулсан Эзэн

1Шастир 21:18-22:1
1Шастир 21:28

“Тэр үед иебус хүн Орнаны үтрэм дээр ЭЗЭН өөрт нь хариулахыг Давид хараад тэнд тахил өргөв”

Эзэний тэнгэрэлч эш үзүүлэгч Гадад иебус хүн Орнаны үтрэм дээр Эзэнд тахилын ширээ босгохыг Давидад дамжуулахыг тушаав. (18) Давид Эзэний үгийг дагаж Орнаны үтрэмийн газрыг төлөөс төлөн авч, тэнд Эзэнд тахилын ширээ босгож, шатаалт тахил ба эвийн тахилуудыг өргөв. (26) Тэгэхэд Эзэн тахилын ширээн дээр тэнгэрээс гал буулган, түүнд хариулав. (26б) Мөн тэнгэрэлчид илдээ хуйндаа буцаахыг тушаав. (27) Үүгээр Эзэний буулгасан тахлын гамшиг зогсчээ. Тэр үед иебус хүн Орнаны үтрэм дээр Эзэн өөрт нь хариулахыг Давид хараад тэнд тахил өргөв. (28) Уг нь тэр үед Эзэний асар болон шатаалт тахилын ширээ Гибеон дахь мөргөлийн өндөрлөг дээр байсан. Гэтэл Бурхан Өөрийн шийтгэлийн гараа зогсоосон. (15б) Орнаны үтрэм дээр тахил өргөхийг тушаан тэнд хариулж өгсөн. Энэ нь тэр газар сүнсний хувьд амь ба үхлийн заагийг төлөөлсөн учраас байв. Тиймд Бурхан энэ газрыг Израилын төлөө эвийн тахил өргөх газар болгон сонгосон. Мөн Орнаны үтрэм дээр газар нь мянган жилийн өмнө Абрахам цорын ганц хүү Исаакаа өргөсөн Мориа ууланд байсан газар бөгөөд хожим Соломоны барьсан Эзэний ариун өргөө болно. (2Самуел 24:6)
Давид энд Бурхан хариулахыг хараад Бурханы оршихуй байгааг ухаарснаар “Энэ бол Эзэн Бурханы өргөө Израилын төлөө өргөх шатаалт тахилын ширээ байх газар юм” гэв.
Ялангуяа харь үндэстэн, иебус хүн Орнаны газарт Эзэний өргөө баригдах нь хожим Бурханы чуулган нь харь үндэстнүүдийн газарт байгуулагдана гэдгийг билэгддэг. Мөн үхлийн шийтгэл байсан Орнаны үтрэмийн газрыг Бурхан өршөөл нигүүлслийн газар болгосон. Энэ нь Эзэний өргөөнд хийгдэх ажлыг харуулж байгаа бөгөөд хожим Есүс Христийн үхэл ба амиллаар дамжин бүрэн биеллээ олно. Тиймээ хэн ч Есүст итгэн Эзэний өмнө мөргөл өргөгч нь Бурханы уур хилэнгээс зайлсхийнэ.
Хэрэгжүүлэлт: Үхлийн шийтгэлээс яавал аврагдах вэ?
Нэг үг: Эзэний өргөөнд Есүст итгэн мөргөл өргөхөд

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.02.12/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.02.14/