Давид руу турхирсан Сатан
1Шастир 21:1-17
1Шастир 21:1
“Дараа нь Сатан, Израилын эсрэг зогсоод, Израилын хүн амыг тоолуулахаар Давидыг турхирав”
Дайснуудын эсрэг дайн тулаанд Бурхан ялалт өгснөөр Давидын хаанчлал улам хүчирхэгжив. Гэтэл яг тэр үед Сатан Израилын эсрэг зогсоод, Израилын хүн амыг тоолуулахаар Давид руу турхирав. (1) Хүн амын тооллого хийх нь татварыг хурааж, цэрэгт татах хүмүүсийг тодруулахад маш чухал байдаг. Харин жанжин Иоаб хүн амыг тоолох нь Израилд ял авчрах гэм нүглийн хэрэг хэмээн Давидыг ятгав. (3) Учир нь хүн амын тооллогыг хийвэл Давид хаан болон Израил ард түмэн Бурханаас илүү нүдэнд харагдах цэргийн хүчинд түшиглэх болно. Мөн үүнийг хийх гэсэн Давидын зүрхэнд өөрийн нэр төрөөр сайрхах гэсэн бодол байгааг мэдсэнийх юм. Хэдийгээр Давид хаан Иоабын үгийг сонссон боловч хүн амын тооллогыг яаруулав. (4) Энэ бүх зүйл Бурханы мэлмийд зохисгүй муу байсан тул Тэрээр Израилыг цохив. (7) Давид өөрийн их нүглийг хүлээн зөвшөөрөн гэмшиж, өршөөлийг гуйхад Эзэн эш үзүүлэгч Гадаар дамжуулан гурван янзын ялыг тавин нэгийг сонгохыг тушаав. (10,11) Тэдгээр нь гурван жил өлсгөлөн болох, эсвэл Давид гурван сарын турш дайснаасаа зугтаж явах, эсвэл Израил газар нутагт гурван өдрийн турш тахлыг буулган хүмүүсийг үхүүлэх ял байлаа. Давид энэ гурвын аль нэгийг сонгох хэрэгтэй болов. (12)
Үүнчлэн Сатан Бурханы хүүхдүүдийг гэм үйлдүүлэхээр тасралтгүй турхиран уруу татдаг. Бурханаас илүү нүдэнд харагдах бодит зүйлст түшиглэн найдахыг ятгадаг. Бурханы алдраас илүү өөрийн нэр төрийг бусдад харуулах хүслийг өдөөдөг. Тиймээс энэ мэт сэтгэл төрөх үед бид дайсан Сатаны өдөөлт гэдгийг санан ухаарах хэрэгтэй. Бурхан нүглийг шийтгэдэг боловч гэмээ ухааран гэмших үед хүнд өршөөлийн ивээлийг ч үзүүлдэг. Бурхан төлөв даруугаар гэмшиж буй (17) Давидыг хараад, мөн үхэж буй хүмүүсийг хараад тэнгэрэлчид гараа буулгахыг тушаав. (15)
Хэрэгжүүлэлт: Над руу турхирч буй Сатаны өдөөлт нь юу вэ?
Нэг үг: Бурханаас өөр зүйлст түшиглэж, өөрөөрөө сайрхах гэсэн хүсэл