Өдөр бүрийн хоол /2026.02.11/

Давид болон түүний зарц нарын гарт

1Шастир 20:1-8
1Шастир 20:8

“Гатад аварга биетнүүдийнд төрсөн эдгээр дөрвөн хүн Давид болон түүний зарц нарын гарт алагджээ”

Өвлийн борооны улирал дуусч хавар цаг хаадын дайнд морддог үеэр Иоаб цэргийн хүчээ удирдан явж, Аммоны хөвгүүдийн нутгийг сүйрүүлэн, Раббад ирэн бүслэн авав. (1) Ингэснээр өмнө нь Давид ба Израилыг ихээр доромжилж байсан аммончууд бүрэн сүйрэв. Давид тэдний хааны титмийг толгойноос нь авахад жин нь нэг талант алтны жинтэй буюу 34.27 кг жинтэй асар хүнд байв. Тэр хотоос Давид маш их хэмжээний олз омог авчирсан ба аммончуудыг олзлон авчирч хөрөө, төмөр зээтүү, сүхээр хийх хамгийн хүнд ажилд тавив. (3) Учир нь тэд өмнө нь Бурханы ард түмнийг ихээр доромжилсны хариу байлаа. Бурханы сонгосон ард түмнийг эсэргүүцэн доромжлох нь Бурханы эсрэг дайсагнахтай адил тул Бурхан заавал шийтгэнэ.
4-8-р эшлэл дээр өдий хүртэл Израилчуудыг дарамтлан зовоож байсан филистчүүдтэй гурван удаагийн тулаан хийж ялалт байгуулж байгааг дурдаж байна. Эхний дайнд хуша хүн Сиббекаи аварга биет Сиппаиг алж, филистчүүдийг номхруулав. (4) Хоёр дахь дайнд Иаирын хүү Елханан гит хүн Лахмиг алсан ба Лахмигийн жадны иш нь нэхмэлчний гогдогч мод мэт маш том байв. (5) Гурав дахь дайн нь Гатад болоход тэнд гар хөл нь тус бүр зургаан хуруутай аварга том эр байв. Тэрээр Израилыг доромжилсонд Давидын ах Шимеагийн хөвгүүн Ионатан түүнийг цохиж алав. (7)
Ийнхүү Давидын жанжид аварга биет филистийн дайчдыг ялсан нь өмнө Давид Голиатыг Бурханы хүч чадлаар ялсантай адил байв.
“Гатад аварга биетнүүдийнд төрсөн эдгээр дөрвөн хүн Давид болон түүний зарц нарын гарт алагджээ” Одоо Давидын зарц нарын гар нь Давидын гартай адил болов. Бурханы хүч чадал, тусламж Давидтай адил тэдэнтэй ч хамт байсан учраас тэд хичнээн хүчтэй, аварга биетэй дайсныг ч бут цохиж чадсан.
Хэрэгжүүлэлт: Давидын гартай адил болохыг хүсч байна уу?
Нэг үг: Бурханы талд зогс!

өмнөх нийтлэл2026 оны Лук 47-р номлол (02.08) Калеб Ганболд хн
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.02.12/