Өдөр бүрийн хоол /2026.01.31/

През-Узза

1Шастир 13:1-14
1Шастир 13:11

“ЭЗЭН, Уззагийн эсрэг ийнхүү дайрсан тул Давид огшжээ. Тиймээс тэр газрыг Перез-Узза гэж өнөөг хүртэл нэрлэдэг”

Хаан болсон Давид Бурхан руу хандсан халуун хайр дотор Бурханы оршихуйг бэлгэддэг Бурханы авдрыг авчрахыг ихэд хүсэв. Давид Эзэн Бурханаа үргэлж амьдралынхаа төвд тавин амьдрахыг хүссэн. Мөн Бурхан ба Израил ард түмний хооронд амлалтыг харилцааг ч дахин сэргээхийг хүсэв. Тэгээд Давид МЭӨ 1085 онд филистчүүдэд булаагдаад бараг далан жилийн турш Кириат-Иеаримд (1Самуел 4:11) байсан авдрыг авчрахаар шийдэв. Эзэний авдрыг Иерусалимд авчрахын төлөө бүх удирдагч ба ард түмнийг цуглуулан зөвлөлдөв. (1-3) Бүх ард түмний нүдэнд энэ нь зөв байв. (4) Ингээд Давид бүх Израилыг цуглуулан Кириат-Иеарим уруу очиж, Бурханы авдрыг шинэ тэргэнд ачин явжээ. (5-7) Давид болон бүх Израил бүх зүрх, зүх хүч чадлаар магтан дуулж, босоо ятга, хэнгэрэг, цан, бүрээн дууны аянд бүх чадлаараа Бурханы өмнө бүжиглэв. (8) Энэ нь амьд, хүчтэй мөргөл байв. Гэтэл Кидоны үтрэмд ирэх үед үхэр нь бүдрэхэд Узза авдрыг түшихээр гар сунган хүрснээс болж Эзэний хилэн Уззагийн эсрэг шатаж, түүнийг цохив. (9,10) Давид үүнээс айж, уурлан тэр газрыг Перез-Узза гэж нэрлэв. (11) Энэ үйл явдал нь гаднаас харахад Узза Эзэний ариун юмсад гар хүрсэн буруугаас болж тохиолдсон юм шиг харагдавч үндсэн асуудал нь Эзэний авдрыг зөөх талаар Бурханы тушаасан заавар болон хуулийн мэдлэггүйгээс болсон юм. Бурхан Тооллого 4:15, 7:9-д Эзэний авдрыг Кохатын хөвгүүд мөрөн дээр үүрч, гар хүрч болохгүй гэдгийг тушаасан. Уззад тохиолдсон энэ үйл явдал нь Эзэний авдрыг Израилын төвд тавин Бурханы захиргаан дор амьдрах гэсэн сайхан санаа, халуун итгэл, зөв зорилго байлаа ч Бурханы ажлыг хийж, Түүнд үйлчлэх үед заавал Бурханы үгэн дээр үндэслэсэн заавар, арга барилын дагуу үйлдэх ёстой гэдгийг итгэгчид болон сүнсний удирдагч нарт ойлгуулсан сургамжит түүх болсон юм. Ингээд Иерусалимд Эзэний авдрыг авчрахаас эмээсэн Давид түүнийг гит хүн Обед-Едомын гэрт аваачив. (13) Бурханы авдар түүний гэрт гурван сар байхад Эзэн түүнийг болон түүний бүх юмыг ерөөв. (14) Энэ нь Обед-Едом бол Кохатын үр удам байсных юм. (26:12,15) Давид түүнийг Эзэн ерөөхийг хараад өөрийн аргыг буруу байсныг ухааран, дахин зөв аргаар Эзэний авдрыг авчирдаг. (15-р бүлэг) Давид энэ үйл явдлаар дамжуулан Бурханаас эмээхүйг суран, Эзэний үг зааврын дагуу үйлдэх болсон.
Хэрэгжүүлэлт: Бурхан юунд уурладаг вэ?
Нэг үг: Түүний үгийг дагаагүйгээс

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.01.30/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.02.02/