Өдөр бүрийн хоол /2026.01.30/

Бурхан цэрэг мэт агуу их болов

1Шастир 12:23-40
1Шастир 12:38

“Тулалдааны бэлтгэлтэй энэ дайчид бүгд Давидыг бүх Израилын хаанаар өргөмжилнө гэсэн хоёргүй сэтгэлээр Хебронд иржээ. Израилын үлдсэн бүхэн ч Давидыг хаанаар өргөмжлөх санаа нэг байв”

Зэвсэглэсэн цэргийн удирдагчид Саулын хаанчлалыг Давидад эргүүлэхийн тулд Давидад хүрч ирэв. (23) Эдгээр дайчид нь өмнө Зиклагт байхад ирсэн дайчид биш Израилын арван хоёр овгоос ирсэн байв. Иудагийн хөвгүүдээс бамбай, жад үүрсэн, дайтахаар зэвсэглэсэн зургаан мянга найман зуун хүн, Симеоны хөвгүүдээс дайнд эрэмгий долоон мянга нэг зуун хүчит эрс ирэв. (24,25) Бениамины хөвгүүд нь Саулын ахан дүүс тул ихэнх нь Саулд үнэнч хэвээр байсан боловч тэднээс гурван мянган эр хүрч ирсэн. (29) Иссахарын хөвгүүдээс цаг үеэ мэдэрч, Израил юу хийх ёстойг мэдсэн хоёр зуун тэргүүн нь өөрсдийн бүх ах дүү нараа удирдаж ирэв. (32) Эсрэг талынх төдийгүй цаг үеэ мэддэг ухаантнууд хүртэл Давидад хаанчлалыг эргүүлэх гэв. Ер нь түүхийг үзвэл нэг хаанчлал үеэ төгсгөн хаан солигдох үед байнга заль мэх, алаан хядаан болж байсан. Гэтэл Саулын хаанчлалыг Давидад эргүүлэх явц өөр байв. 38-г үзвэл “Бүх Израил” нь хоёргүй сэтгэлээр Давидыг хаанаар өргөмжлөхийг хүссэн. Хебронд болсон Давид хааны ёслолд оролцоогүй Израилын үлдсэн бүхэн ч Давидыг хаанаар өргөмжлөх тал дээр санал нэгтэй байв. Дайн тулаан хийх цэргийн чадвартай хүмүүс ч дайн хийгээгүй ба Хеброны ойр орчмынхон ч элбэг дүүрэн хүнс авчран хамтдаа баяр хөөртэй найрласан. (40) Давид ийнхүү Бурханы тусламж болон бүх Израилын дэмжлэгтэйгээр нэгдсэн Израилын захирагч болсон. Энэ бүхэн нь Эзэний үгийн дагуу байлаа. (23, 1Самуел 13:14) Тиймээс цаашид Давидын захирах Израил нь Бурханыг хүлээн зөвшөөрсөн Бурхан төвтэй хаанчлал гэдгийг харуулж байна.
Хэрэгжүүлэлт: Бурханы хаанчлалыг хэрхэн байгуулах вэ?
Нэг үг: Санаа нэгтэй, амар тайван байдлаар

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.01.29/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.01.31/