Бурханаас асуусан Давид
1Шастир 14:1-17
1Шастир 14:10
“Тэгэхэд Давид, Бурханаас —Филистчүүдийн эсрэг би хөдлөх үү? Та миний гарт тэднийг тушаах уу? гэж лавлан асуухад ЭЗЭН, Давидад —Явагтун! Филистчүүдийг чиний гарт Би заавал тушаана гэж айлдав”
Тирийн хаан Хирам ажилчдыг илгээн Давидад зориулан ордонг барихад Давид Эзэн өөрийг нь Израилын хаанаар өргөмжлөн Израилын тусын тулд хаанчлалыг нь өндөрт өргөснийг ухааран ойлгов. (1,2) Мөн Иерусалимд өөр олон эхнэр авч хөвгүүд, охидтой болов. (3-7) Давид ийнхүү бүх талаар хөгжин цэцэглэв. Гэтэл Давидыг Израилын хаанаар тослогдсон гэдгийг филистчүүд сонсоод довтлохоор хүрч ирэв. (8) Давид филистчүүдээс хамгаалахаар дайнд гарсан боловч тэд хурдтай довтлон Иерусалимын ойролцоо Рефаимын хөндийд ирэв. Давид маш аюултай тулгарсан. Харин энэ үед тэрээр юу хийсэн бэ? “Тэгэхэд Давид, Бурханаас —Филистчүүдийн эсрэг би хөдлөх үү? Та миний гарт тэднийг тушаах уу? гэж лавлан асуухад ЭЗЭН, Давидад —Явагтун! Филистчүүдийг чиний гарт Би заавал тушаана гэж айлдав” (10) Давид гэнэт тулгарсан асуудал, аюулын дунд ч өөрийн арга барил, мэргэн ухаанд түшиглэлгүй хамгийн түрүүнд Эзэнд түшиглэн Эзэнээс асуув. Тэгэхэд тэрээр их ялалт байгуулан тэр газрыг Баал-Перазим (Тухайлбал Өөрийн гараар Бурхан дайснуудыг үерийн ус мэт зад татлаа) хэмээн нэрлэн Бурханы тусламжийг магтав. Филистчүүд өөрсдийн нандигнаж байсан бурхдаа шууд орхин зугтаж ялагдсанаа хүлээв. (12) Филистчүүд ялагдалдаа хорсож, нэр төрөө сэргээхийн тулд дахин дайтахаар ирэхэд Давид дахин Бурханаас лавлан асуув. (13,14) Энэ удаа Бурхан өөр аргаар дайрахыг зааварлахад Давид Бурханы тушаасан ёсоор хийж, тэднийг бут цохив. Ингээд филистчүүд Израилын нутаг дэвсгэрээс бүрэн холдон явлаа. Давид филистчүүдийг бүрэн ялснаар түүний алдар нэр бүх нутагт түгэн тархжээ. Мөн Эзэн бүх үндэстний дээр Давидаас эмээх айдсыг авчрав. (17)
Хэрэгжүүлэлт: Чухал асуудал тулгарах үед хэнээс асуух вэ?
Нэг үг: Бурхан Эзэнээс лавлан асуу