Өдөр бүрийн хоол /2026.01.29/

Бурхан цэрэг мэт агуу их болов

1Шастир 12:1-22
1Шастир 12:22

“Учир нь Давидад туслахаар өдрөөс өдөрт хүмүүс ирсээр Бурханы цэрэг мэт агуу их цэргийн хуаран болов”

Уг хэсэгт Давидыг хаан болохоос өмнө Саулын хаанчлалаас болж Филистийн хаан Ахишийн гаргаж өгсөн Зиклагт нуугдан орогнож байх үед ирсэн хүчит эрсийн нэрсийг дурдаж байна. (1, 1Самуел 27:5-7) Тэд бол Саулаас холдон Давидад туслахаар ирсэн хүчит эрс байлаа. Ялангуяа 1-7-р эшлэлийг үзвэл Саулын ахан дүүс болох Бениамин гаралтай нум суманд гарамгай дайчид хүртэл ирсэн байв. Тэд Саулын хамаатан боловч цусны холбоонд хүлэгдэлгүй Бурхан ба Бурхан хамт байдаг Давидын талд зогсох шийдвэр гаргасан. 8-15-р эшлэлийг үзвэл Гадчуудаас бамбай, жад эзэмшиж дадсан, дайнд шалгарсан эрэлхэг зоригтой эрс ч цөлд байсан Давид руу ирсэн. (8) Тэд өөрсдийн шим тэжээлтэй газар нутгийг орхин, үерлэж байсан Иордан голыг амь насаараа дэнчин тавин туулан ирж Давидад туслав. (15)
16-18-г үзээрэй. Дараа нь Бениамин болон Иудагийн хөвгүүдийн зарим нь ирэхэд Давид тэдний аль талд зогсох талаар тодруулахыг хүссэн. (17) Тэгэхэд гучин хүний толгойлогч Амасиагийн сэтгэлийг Ариун Сүнс хөдөлгөснөөр Бурханы дэмждэг Давидын талд зогсох бат шийдвэр гаргав. (18)
19-22-г үзвэл Манассегаас хүмүүс урван ирэв. 22-г үзээрэй. Ийнхүү Давидад туслахаар өдрөөс өдөрт хүмүүс ирсээр Бурханы цэрэг мэт агуу их цэргийн хуаран болов. Тухайн үед Давид амиа хамгаалахын тулд галзуу солиотой мэт үйлдэн маш хэцүү хүнд байдалд байсан. (1Самуел21:10-15) Гэсэн ч олон эрэлхэг дайчид Давидад туслахаар ирсэн нь Бурхан түүнтэй хамт байж туслах хүчит эрсийг илгээсэн учирт юм. Давид үргэлж амь ба үхлийн зааг дээр байсан ч итгэл алдалгүй цаг ямагт Бурханы тал дээр бат зогсож байсан. Тиймээс түүн дээр ирсэн хүмүүс ч өөрсдийн мах цусны холбоо эсвэл хувийн ашиг хонжоог харалгүй Бурханы талд зогсон, Давидад туслан, Бурханы хаанчлалыг байгуулах шийдвэр гарган хүчин зүтгэжээ. Иймээс Библи ч тэднийг “Бурханы цэрэг” хэмээн үнэлэн, хүн бүрийн нэрийг бичиж үлдээсэн.
Хэрэгжүүлэлт: Аль талд зогсох шийдвэр гаргах вэ?
Нэг үг: Бурханы талд зогс

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.01.28/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.01.30/