2026 оны Ром 2-р тусгай номлол (01.18) Ж. Мөнхтулга хн

Ариун Сүнсээр удирдуулдаг амьдрал

Ром 8:1-17
Гол эшлэл 8:14

“Учир нь Бурханы Сүнсээр удирдуулж байгаа хүн бүр Бурханы хөвгүүд юм”

Ром номын 7-р бүлгээр бид хуулийн үүрэг юу вэ гэдгийг тодорхой сурч болно. Мөн хуулийг мэдсэн бид хуулийн дагуу юу, сүнсний дагуу юу гэдэг үнэнтэй нүүр тулдаг. Хүн ариун сайн амьдрахыг хүсдэг ч хүсдэггүй муугаа хийж амьдардаг. Иймээс бид ариун амьдрахын төлөө гэмийн эсрэг тэмцэхэд сүнсний зөрчилдөөнтэй зайлшгүй тулгардаг. Тиймээс Өнөөдөр сурах 8-р бүлэг бол өмнөх Ром номын 1-7-р бүлгийн дүгнэлт гэж ойлгож болно. ӨХ: Христийн дотор гэм ба үхлийн хуулиас чөлөөлөгдсөн итгэгч нар нь одоо АС-р удирдуулан амьдрах хэрэгтэй гэдгийг зааварлаж буй бүлэг юм. Итгэлийн амьдралыг нэг үгээр хэлэхэд Ариун сүнсний доторх амьдрал гэж хэлж болно. Хэрэв бид Ариун сүнсгүйгүйгээр итгэлийн амьдралаар амьдарна гэвэл тэр нь хуульчилсан шашины амьдрал бөгөөд сүнсний үр жимсгүй амьдрал болно. Маш энгийн ойлголт юм. Бид АС-р удирдуулан амьдрах хэрэгтэй. Хуулийн мэдлэг нь бидэнд гэмийн ухамсар суулгасан бөгөөд шашинлаг заавал дагах ёстой ёс заншил мэт ойлгуулдаг. Ингэж бид сүнсний дагуу бус хуулийн дагуу Бурхангүй амьдрах болдог. Гэтэл олон итгэгч Ариунсүнсний талаар сүнсний мэдлэггүйгээс болж АС-ээр удирдуулдаг бялхам дүүрэн ялалтын амьдралаар амьдарч чадалгүй хуучин хүний мөн чанар хэвээрэ амьдарч байдаг.
Ром 8-р бүлэг библид шигтгээ хамгийн үнэ цэнтэй гэж тооцогддог. Иймд манай чуулганд энэ бүлгийг цээжлэн амьдрах олон хонь болон хоньчид төрөн гарахыг хүсэн ерөөж байна. Бид өнөөдрийн үгээр дамжин итгэгчийн дотор оршдог АС-ний тухай, Сүнсийн нүд нь нээгдсэнээр АС-ээр удирдуулан нүглийн нөлөөнөөс чөлөөлөгдөн сүнсний үр жимстэй хүмүүс болохыг хүсэн гуйж байна.
1. Хуулийн шаардлагыг биелүүлсэн Бурхан (1-4)
Элч Паул Ром 7:24-д “Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ?” хэмээн хашхиран ёолсон. Харин 7:25-д “бидний Эзэн Есүс Христээр талархал нь Бурханд байх болтугай” хэмээн ялалтын дууг дуулж байна. Үүний учрыг Ром 8:1-4-д тайлбарлаж байна.
1,2-г үзээрэй “Тэгэхээр одоо Христ Есүс дотор байгаа хүмүүст ямарч ял үгүй. Учир нь Христ Есүс доторх амийн Сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн ажээ” Энэ үг нь Христ Есүс дотор байгаа хүнд хуулийн ямар ч буруутгал, шийтгэл байхгүй болсон гэсэн эрх чөлөөний тунхаг юм. Есүст итгэхээс өмнө Бурханы хууль хэрэгжиж байхад хууль нь бидний гэм нүгэл алдаа зөрчил бүрийг буруутган, ял оноодог байсан. Хуулийн дор байхад нүглийн ухамсар ба шийтгэлээс айж байсан. Харин одоо Христ Есүс дотор тухайлбал Есүс Христтэй нэгдэн амьдрах болсоноор ямар ч ял шийтгэл үгүй болсон. Учир нь өмнө бидэнд хүчин төгөлдөр байсан. Нүглийн болон үхлийн хууль хүчингүй болж, Есүсийн доторх амийн Сүнсний хууль нь хэрэгжих болсон юм. Есүс Христ дотор байсанаар өөр хуулийн захиргаанд орсон гэсэн үг. Есүсийг өөрийн аврагч гэж хүлээн зөвшөөрөн итгэлээ тунхагласан хүнд ямар ч ял байхгүй. ӨХ 100% ивээлээр амьдрах нандин зам юм. Та өнөөдөр энд Христийг хүлээн авсан нь хамгийн сайхан гайхамшигтай ивээлтэй хүн юм.

Бид өмнө нь Есүс Христийг мэддэггүй байх үедээ энэ дэлхийн санаа зовинол хуурамч сэтгэлийн хүлээсэнд амьдарч байсан. Сайн хийгээд зөвийг үйлдэн амьдрахыг хүсэвч үргэлж ялагдаж эвлэрч амьдарсан. Мөн өөрийн хийсэн зөвийг бусдад мэдүүлэн түүгээр сэтгэл ханан амьдрахыг хүсдэг. Гэтэл бид Есүсийг хүлээн аван Түүний дотор байх болсоноор Амийн сүнсний хууль бидний дотор хэрэгжих болсон. Мэдээж хэрэг өдийг хүртэл амьдарч ирсэн миний махбодын хуультай зөрчилдөж байгаа. Гэвч бид Христ дотор үргэлж байн Түүгээр удирдуулан амьдарсанаар нүглийн боолчлолд байсан бидний хуучин хүн нь үхэж, Есүстэй нэгдэн амьдрах болсноор амийн Сүнсний хууль нь хэрэгжин нүгэл ба үхлийн хуулиас бүрэн чөлөөлсөн юм. “Амийн Сүнсий хууль” нь Есүст итгэсэн хүнийг шинэ амьтайгаар дахин төрүүлж, дотор нь нутгалан оршсноор мөнх амийн замаар удирддаг АС-ний ажлын зарчимыг зааж байна. Бид урьд нь “Нүгэл болон үхлийн хууль”дор байсан гэдэг нь нүглээс болж үхэхээс өөр араггүй амьдардаг байсан гэсэн үг билээ. Харин одоо Есүсээр удирдуулдаг Амийн сүнсний хуульд дор байгаа билээ.
Тэгвэл Бурхан нүгэл ба үхлийн хуулиас биднийг хэрхэн чөлөөлөн өгсөн бэ? 3,4-г үзээрэй “Махбодоор дамжин мөхөс болсон хуулийн хийж чадаагүй юмыг Бурхан хийжээ. Нүглийг шийдэхийн тулд Өөрийн Хүүг нүгэлт махбодтой адил байдалд илгээн махбод дотор нүглийг яллажээ. Ингэснээр хуулийн шаардлага нь махбодын дагуу бус харин Сүнсний дагуу явагч бидэнд биелэгдэх юм.” Уг нь бүх хүн хуулийн бүх шаардлагыг сахин биелүүлсэнээр зөвт хүн болохыг Бурхан хүсэн хуулийг өгсөн. Гэвч хүмүүний доройтон ялзарсан мөхөс чанараас болж хуулийн шаардлагыг хэзээ ч бүрэн биелүүлж чадахгүй байв. Тиймээс Бурхан Өөрийн Хүүг нүгэлт махбодтой адил байдлаар илгээн Түүнд бүх хүний нүглийн шийтгэлийг үүрүүлсэн. Ингэснээр хуулийн бүх шаардлага ба нүглийн шийтгэлийн асуудлыг шийдсэн. Есүс энэхүү хуулийн шаарддаг зөвийг гүйцэлдүүлснээр нүгэл ба үхлийн хуулиас биднийг чөлөөлсөн юм. Ингэрснээр сул дорой махбодтой хэдий ч АС-ний захиргаан дор амьдарснаар хуулийн шаардлага нь бидэнд биелэгдэх болсон. ӨХ: АС-ний дагуу явагч нь доройтсон нүгэлт чанарыг дагалгүй АС-ний удирлдлага дотор Бурханы хүслийн дагуу хуулийн шаардлагыг сайн дураараа, баяр хөөртэй, талархан хайраар биелүүлэн амьдарч чадах болсон гэсэн утагтай. Хүн зөвхөн Бурханы АС-нд зай тавин өгсөнөөр хуулийн шаардлагыг биелүүлэн амьдарч Түүний тусламжийг хүлээн авах боломжтой. Цаашлаад бид хуулийн үндсэн санаа болох Бурхан ба хөршүүдийг хайралсанаар хуулийн шаардлагыг идвэхтэй биелүүлэн амьдрах болсон. Өөрийн хүч чадал, өөрийн уужим байдлыг ашиглан амьдрах гэвэл бидний хүч хүрэхгүй мөхөсдөх нь тодорхой. Гэвч бид АС-ний дагуу байвал нүглийн захиргаанаас холдож мөн буруутгал ба шийтгэлийн айдсаас чөлөөлөгдөн амьдрах болно.

2. Сүнсийг дагадаг амьдрал (5-11)
Тэгвэл АС-ний захиргаан дор Түүнийг дагадаг амьдрал нь бодитоор яаж амьдрахыг зааж байна вэ? 5,6-г үзээрэй “Яагаад гэвэл махбодын дагуух нь махбодынхыг Сүнсний дагуух нь Сүнсний юмсыг боддог. Махбодын бодол санаа бол үхэл, Сүсний бодол санаа бол амь ба амар тайван ” Энд махбодын дагуух хүн нь махан биеийнхээ хүлслийн дагуу хүсэл тачаалуудыг даган амьдрагчийг хэлж байна, Сүнсний дагуух гэдэг нь Ариун Сүнсийг даган амьдрахыг эрмэлзэн махан биеийнхээ эсрэг тэмцдэг АС-ний хүслийн дагуух санаа бодлоор удирдуулан амьдардаг хүнийг заан хэлж байна. Махбодын дагуух нь Сүнсээр төрөөгүй буюу Есүсийн СМ-г хүлээн аваагүй итгэдэггүй хүнийг хэлж байна. Мөн хэдийгээр Есүсийг хүлээн аван итгэлээр амьдрах болсон ч тэмцэлгүй махан биеийн хүслийн дагуу амьдардаг итгэгч хүмүүсийг ч давхар заан хэлж байна. Харин Сүнсний дагуух нь Сүнсээр дахин төрсөн итгэгч ба Ариун Сүнсний удирдлагийг бүрэн дуулгавартай дагадаг итгэгчид гэж ойлгож болно. АС-ийг дуулгавартай дагсанаар бидний итгэл төлөвшсөн бат итгэл болдог билээ. Махбодын дагуух нь Бурханыг амьдралынхаа жинхэнэ Эзэн болголгүй, харин өөрөө өөрийнхөө эзэн болж амьдрахыг заан хэлж байна. ӨХ: тэдний хамгийн чухал зүйл нь тэр өөрөө юм. Тийм хүнээс Бурхан ба хөршөө хайрлах талаар ямар ч хүлээлт байхгүй юм. 1Иохан 2:16-г харвал тэдний бодлыг гол зүйл нь махбодын хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал ба ертөнцийн сайрхалыг эрэлхийлдэг-т оршдог. Хэрэв бид махбодын хүслийг бодон амьдарсаар л байвал дотроо үргэлж санаа зовиур айдас, цөхрөл ба зовлонг амсан амьдрах болдог. Тэгээд ийм хүний эцэс нь хэзээч жинхэнэ ханамжийг амсахгүй байсаар үхэлд л хүрнэ гэж тодорхой сануулан хэлж байна. Та нарыг айдсаар удирдах гэсэн хэрэг биш энэ нь бодит үнэн тул хэлж байгаа хэрэг (6). Үхэл бол Бурхантай харилцаа хагарсан байдлыг хэлээд зогсохгүй, үл итгэгч хүний хувьд эцсийн шийтгэлийн тухай юм. 7-р зүйлийг үзвэл махбодын бодол санаа нь Бурханы эсрэг дайсагнал гэж байна. Яагаад гэвэл махбод нь Сүнсний эсрэг хүсдэг ба ийм хүн нь аль хэдийн Сатаны захиргаанд байгаа учраас юм. Тиймд тэд Бурханы хуульд захирагддаггүй ба Бурханы үг ба хүслийг дуулгавартай дагах ямар ч хүчгүй, сэтгэлгүйгээс болж Бурханы эсрэг дуулгаваргүй болдог. Зарим итгэгч хүмүүсийн хувьд өөрийн ийм хөшүүн байгааг Бурханыг өөрийнхөөрөө дагаж байгаа хувь хүний онцлог гэж бусдад ойлгуулахыг хүсдэг ч үнэн хэрэгтээ энэ нь зүгээрэл шалтаг төдий бөгөөд зүрх сэтгэлийнхээ гүнд өөрийн ямар өчүүхэн гэдгийг мэдсээр байдаг билээ. Хүн махбодын хүсэлээрээ амьдарсаарл байвал хэзээч Бурханыг баярлуулан, таашаагдаж чадахгүй юм(. Учир нь тэд нүглийг нүгэл гэж тооцохгүйгээс гадна Бурханаас ямар ч эмээх сэтгэл үгүй байна.

Харин Сүнсний дагуух итгэгч нь Сүнсний юмсыг боддог. Тэд Бурханыг зүрх сэтгэлийнхээ төвд тавин амьдарч яавал Эзэнийг баярлуулан Түүний хүслийн дагуу хүнээр амьдрах вэ гэж боддог хүн юм. Бурхан өөрт нь тавьсан хүсэл найдвар юу болохыг үргэлж ирэлхийлэн амьдардаг. Ингэж амьдардаг хүн амьдралын онцгой шийдвэр гаргах үед мөн хэцүү бэрхшээлийн өмнө Бурханы талд шийдвэр гаргаж чадах билээ. Бурханыг эрэн хайж амьдардаг хүн нь зарим үед өөрийн хувийн хүсэл ба төлөвлөгөө байсан ч орхин Бурханы хүсэл таалал нь хамгийн сайн төгс бүрэн гэдэгт итгэн дуулгавартай дагаж чаддаг. Тэд энэ дэлхийд олж авах эд хөрөнгө эрх мэдлээс илүү Бурханы хаанчлалыг эрэн хайдаг. Тэд ертөнцөд буруугаар ойлгогдон, гүтгэгдэн, хохирол амсдаг ч, уурлан бухимдаж, өс хонзон санахыг даван дийлж, Бурханыг баярлуулдаг амьдралаар амьдрахыг сонгож өөрчлөгдөж амьдардаг. Мөн хүмүүстэй харилцааны асуудалтай тулгарах үед, хүнтэй зөрчилдөхөөс илүү Бурханы үгийг тунгаан бодон дагаснаар асуудалд ханддаг. АС-р удирдуулан амьдардаг хүн нь өдөр бүр Бурханы үгийг тунгаан бодон хаана ч ямар ч үед үгийн дагуу амьдран баяр хөөрөөр дүүрэн амьдарч чаддаг. Бид өдөр бүр Бурханы АС-ний дагуу амьдарсанаар Бурханы өгдөг амь, ба амар тайван, эрх чөлөөг дүүрэн эдэлж чадахыг хүсэн гуйж байна.

Дээрх зүйлсээс харвал бидний бодол санаа нь маш чухал гэдгийг ойлгож болно. Бид юуг бодох нь өөрийн эрх юм шиг боловч эцэстээ бид юу бодсоноор, сэтгэлдээ шийдсэнээрээ амьдардаг болохыг ухаарч ойлгож болно. ӨХ: бид бодолдоо захирагдан амьдардаг гэсэн үг юм. Зарим хүмүүс үүнийг далд ухамсар гэж ярих нь бий. Тиймээс бид бодол санаандаа юуг бодон амьдарах вэ гэдгээ шийдэн амь эсвэл үхэл гэсэн сонголтыг бодлынхоо улмаас хийдэг гэдгийг мэдэж болно. Хүн юу боддогоор амьдрал нь шийдэгддэг юм бол одоо бид юуг бодож амьдарч байгаагаа анхаарах хэрэгтэй. Бид Есүст итгэснээр АС-ийг миний дотор ажиллаж байгааг мэдэж ухаарсан. ӨХ: АС-ээр дамжин дахин төрсөнөөр ариунсүнс бидний дотор орших болсон. АС бидний дотор оршиход бидний санаа бодол, үзэл санаа, ертөнцийг харах хараа ч өөр болдог. АС оршсоноор гарч ирдэг хамгийн том өөрчлөлт нь оюун ухааны өөрчлөлт юм(Ром 12:2). Тиймд миний дотор үргэлж ажилдаг Ариун Сүнсний бодлыг дагавал үнэхээр гайхамшигтай амьдарч чадна. АС-ний өгдөг санаа бодлыг дагавал гэр, ажил, сургууль, чуулган дээр ч өөрчлөлт гарган амьдарж чадна. Үйлс 2:43-47-д АС-ээр дүүрсэн итгэгчдийн өөрчлөлтийн амьдралыг харж болно. Бид ч үзэн ядаж байсан нэгэнийг уучилж, зугаа цэнгэлийг хөөцөлддөг зуршилаас салж, бууж өгч чадахгүй байсан хүндээ ч буулт хийн төлөв даруу хандаж, харамч нь өгөөмөр сэтгэлтэй болж, аминч бодол нь өөрчлөгдөн, Бурхан ба бусдын төлөө өөрийгөө зориулан амьдарч чаддаг болно. Амархан уурлаж, бухимдаж байсан асуудалд ч тэвчээртэй хүлээцтэй хандаж чадна. Энэ мэтчилэн АС-ний санаа бодлыг дагахад гайхамшигт үр жимс миний дотор бий болдог. Ариун сүнс нь ийнхүү бидний санаа бодлыг өөрчлөн үргэлж, ажлаа хийн удирдаж байдаг. Бид заримдаа Ариун сүнсний ажлыг чөтгөр хөөх, өвчнийг эдгээх, харь хэлээр ярих, гэх мэтийн давчуу ойлголтонд хязгаарлан бодож байдаг. Гэвч АС-ний хийдэг ажлын хамгийн чухал чанар нь итгэгч хүний дотор оршисноор санаа бодол, үзэл бодол, амьралын чиглэл ба хандлагыг өөрчлөх явдал юм.
Харин чөтгөрүүд бидний махбодод үлдээстэй нүглийн мөн чанарыг ашиглан Сүнсний юмсыг бодолгүй махбодын юмсыг бодогдуулан, түүнийг даган амьдруулахын төлөө өдөөн уруу татдаг. Энэ үед бидний хийх зүйл нь махбодын бодолд шууд хөтлөгдөн дагах бус түүнийг зүрхэндээ байлгахгүйн төлөө тэмцэн дариу зайлуулах хэрэгтэй. Өөрийн бодол оюунаа сүнслэг юмсыг буюу Ариун сүнсний үр жимс төрүүлэх талаар бодох хэрэгтэй. Хэрэв махбодын хүслийн дагуух бодлыг угтан авч, жаахан ч гэсэн хүлээн зөвшөөрөх үед махан биеийн санаа бодолд өөрийгөө захируулан боолчлогдох болно. Эцэст нь сорилтод унан Бурханы хүслийн эсрэг үйлдэл гаргах болно. Махбодын хүслийг гүйцэлдүүлэн амьдарвал хүний сэтгэл сүнс нь хатуурч, гэмийн мэдрэмжээ алдан сүнсээр үхмэл нэгэн болох болно.

Тиймээс итгэгч бид юуг бодох нь маш чухал байдаг. Хэрэв бодол маань бусдад харагдахгүй юм чинь юуг бодох нь миний эрх чөлөө хэмээн тэмцэлгүй байж махбодын тааламжтай тав тухтай байдалд хэт автан амьдарвал итгэгч байсан ч Есүст итгэдгүй үл итгэгчээс ялгарах зүйлгүй юм. Ингэж амьдравал сургууль дээрээ, ажлын байран дээр, гэр бүлдээч Бурханы нэрийг гутаан амьдрахаас өөр арага үгүй болно. Цаашлаад Бурхантай тогтоосон зөв харилцаагаач алдан сүнсээр төөрсөн нэгэн болно. Мартин Лютер олон шувууд толгой дээгүүр нисдэг ч, толгойд чинь үүрлэхийг бүү зөвшөөр гэж хэлсэн байдаг. ӨХ: Бидний толгой дээр хүний санаа, садар самууны бодол, өөрийгөө л төв болгосон давчуу аминч бодол, гомдон шарх авсан бодол, шантарсан санаа зовсон бодол, уурлаж бухимдсан бодол, гэх мэтийн бодлын шувууд үргэлж нисэн байдаг. Харин энэ үед тэр шувууд суун үүр засуулахгүй болгох нь бидний хийх ажил юм. Махбодын бодол ба ёрын муу бодлыг захиран даван дийлж, Ариун сүнсний бодлоор боддог хүнээр өөрсдийгөө дасгалжуулах хэрэгтэй.

9-г үзээрэй “Хэрэв Бурханы Сүнс үнэхээр та нарын дотор оршиж байвал та нар махбодь дотор бус харин Сүнс дотор байна. Хэрэв хэн нэгэнд Христийн Сүнс байхгүй бол тэр Түүнийх биш” Бид Есүс Христэд итгэх үед, бидний дотор Бурханы Сүнс буюу АС нутаглан оршдог. Ариунсүнсээр удирдуулан амьдардаг итгэгч хүн нь махбодын нүгэлт хүслийг дагадаг бус АС-ийг дагагч болсон юм. Түүний дотор Христийн Сүнс байгаа учраас Христийнх болсон гэсэн үг. Христийн Сүнс буюу АС нь Есүсийг Бурханы Хүү бөгөөд хүмүүсийн гэмийг золихын төлөө загалмайд нас барсан үнэнд итгэх итгэлийг өгдөг. (1Ко 12:3). Харах юм бол Ариунсүнс нь бидний сэтгэл сүнсийг Бурхан руу хөтлөн дагуулж, өсгөн, төлөвшүүлэх ажлыг ч мөн хийдэг гэдгийг сурч болно.

Есүст итгэснээр бид шинэ бүтээл болсон ч сүнсний тэмцэлгүй байснаар өөрийн дотор буй АС-ний дуу хоолойг сонсолгүй яг л сохор хүн шиг амьдрах нь олон байдаг. Ариун сүнс библийн үгээр дамжуулан шивнэн ярьж, зэмлэн гэмшүүлж, ятгаж, зөвлөж чиглүүлэн байгааг үл тоомсорлон амьдарснаар итгэлийн амьдралын жинхэнэ баяр хөөрийг эдлэж чадахгүй амьдрах болдог. Хэдийгээр итгэгч болсон ч АС-р удирдуулан амьдрахыг хүсэхгүй махбодын хүслээр амьдарсан хүн нь үнэнхээр өрөвдмөөр харамсалтай юм. Тэд АС оршихыг мэдэхгүй харж чадахгүй байгаа нь 2 Коринт 4:4-д хэлсэнчлэн Чөтгөрүүд түүний бодол санааг сохолсон учраас юм. (1Кор 2:14). Хэрэв Есүсийг Бурханы Хүү Аврагчаар хүлээн авсан бол Ариун сүнс таны дотор оршин байгааг ухааран хайр ивээлээр дүүрэн амьдарч чадах билээ. Бид дотор байгаа АС-ийг сонсож түүний удирдлагад талархан түүгээр удирдуулсанаар Бурханы өөрт маань хандсан хайрыг бүрэн ухаарч чадахыг хүсэн гуйж байна.
10,11-р эшлэлийг хамт уншицгаая Христийн Сүнс бидний дотор оршиход ямар үр дүн авчирч байгааг гэрчилж байна. Хэрэв Христ буюу Христийн Сүнс бидний дотор оршвол махбод нь нүглээс болж үхэвч Бурхантай зөвт харилцаа тогтоогдсоноос болж Бурханы Сүнс бидний дотор амьтай байна гэж байна.(10) Есүсийг үхэгсдээс амилуулсан Бурханы Сүнс бидний дотор байгаа учраас Есүсийг амилуулсан шиг бидний үхлийн биеийг нь ч амилуулах болно(11). Хожим Есүс дахин ирэхэд ичгүүртэй мууддаг бидний бие нь үл муудах биеэр алдарын болон Сүнслэг биеээр амилуулагдах болно(1 Ко 15:42-44). Учир нь Ариун Сүнс амьтай бөгөөд амь өгөгч юм. Ариун Сүнс нь бидний биеийн амилалын батлан даагч нь билээ.

3. Бурханы хөвгүүд (12-17)

12-г үзээрэй “Тиймд ах дүү нараа бид өртөнүүд мөн боловч мах бодийн дагуу амьдрахын төлөө байдаг, мах бодийн өртөнүүд бишээ.” Энэ үг нь Бурхан бидний бүхий л гэмийн өрийг барагдуулан төлсөн учраас, дахиж махбодын хүсэл тачаалуудаар амьдрах хэрэггүй болсон гэсэн үг юм. Хүмүүс махбодын дагуу хүссэнээ хийн амьдарвал, түр зуур сайхан санагдавч, нүглийн хүчинд эзэмдүүлэн үхэх болно(13а). Энэ нь нүгэл үйлдвэл авралыг цуцална гэсэн утга биш боловч, Тэр хэмжээнд нүглийг ялан дийлж амьдрах ёстой гэсэн утгатайг өнөөдөр бидэнд дахин заан өгч байна. Харин АС-нд захирагдан биеийн үйлс буюу махан биеийн хүсэл шуналыг тэвчин бүхийл гэмийн үйлсийг үхүүлэн, өөрийгөө захиран амьдарвал тэр хүн амьдрах болно гэжээ. (13б). Ялангуяа энд “Сүнсээр” гэсэн нь итгэгч хүн өөрийн хүч ба хичээл зүтгэлээр бус, дотор оршигч Ариун сүнсийг түшиглэн дуулгавартай дагаснаар гэмт мөн чанарыг захиран ялан дийлж чадна гэдгийг харуулж байна. Тиймээс бид цаг ямагт хаана ч Ариун сүнсний захиргаан дор захирагдан амьдрах хэрэгтэй. Энэ нь бодитоор цаг ямагт төрдөг махан биеийн хүсэл тачаал, өөрийгөө төвд тавьдаг бодол ба муу зуршлуудыг гэмшин, өөрийгөө үгүйсгэн өдөр бүр тэмцэлтэй амьдрахын нэр бөгөөд АС-ний хүслийг биелүүлдэг амьдрал юм.
Учир нь одоо бид бүгд Бурханы Сүнсээр удирдуулан амьдардаг, Бурханы хөвгүүд болсон юм(14). “Учир нь Бурханы Сүнсээр удирдуулж байгаа хүн бүр Бурханы хөвгүүд юм” 16-р эшлэлд хэлсэн хүүхдүүд нь грекээр “текнон” бөгөөд Бурханаар төрсөн гэсэн утагтай боловч энд хэлж буй хөвгүүд нь “Фиос” бөгөөд гэр бүлийн үүргийг гүйцэтгэж чадах хэмжээнд хүрсэн төлөвшсөн хүүхэд гэсэн утгатай үг юм. Тиймд Бурханы төлөвшсөн хөвгүүд болсон итгэгч нар нь АС-р удирдуулан Түүнийг дуулгавартай дагдаг хүмүүс юм. АС-ний удирдлага нь заримдаа өөрийн санаанд нийцэхгүй хэцүү, хохиролтой ашиггүй, зовлонтой байсанч дуулгавартай дагах хэрэгтэйг зааварлаж байдаг.
Тэгвэл Бурханы хөвгүүд бидэнд ямар онцгой эрх өгөгдсөн бэ?
1-рт Бурханыг Ааваа, Эцэг минь гэж дуудах эрхтэй болсон
15-г үзээрэй “Та нар дахин айдаст хүргэх, боолчлолын сүнсийг хүлээн аваагүй. Харин үрчлэлийн Сүнсийг авсан билээ. Үүгээр бид Ааваа, Эцэг минь гэж дуудаг” бид өмнө гэм ба сатаны боолчлол дор хуулийн буруутгал ба шийтгэлээс айдаг байсан. Гэмийн буруутгалаас ирдэг айдас, шийтгэлийн айдас, ирээдүйн айдас гэх мэт-ээр айдсын дунд амьдарч байв. Энэ нь муу ёрын сүнсний боолчлолд байсных учраас юм. Харин одоо гэм ба сатаны боолчлолоос чөлөөлөгдөн үрчлэлийн Сүнсийг авсан. Энэ нь нүглийн боолчлолд байсан бид, Христийн золилтоор дамжин бүх өрийг нь төлж, барагдуулсанаар Бурханы хүүхэд болгон өргөж авхуулуулсан гэсэн утгатай. Аль ч цаг үед өв залгамжлагч байхгүй бол өргөж аван өв залгамжлуулах тохиолдол байсаар байсан Абрахам хүртэл өөрийн өв залгамжлагч байхгүй тул өөрийн гэрт өссөн Елезарыг өөрийн өв залгамжлагч болгох талаар Бурханаас асуусан тухай эхлэл номд гарсан байдаг энэ мэт зүйлс түүхийн аль ч цагт байсан. Хэнд ч хэрэггүй боол байсан үхэхээс өөр аргхгүй байхад Бурхан бидний бүхийл өрийг төлөн өөрийн хүү хэмээн үзсэн нь үнэхээрийн онцгой ивээл билээ. Хэрэв хүүхэд нь биш боол болгосон бол Эзэнээс үргэлж айн амьдарч харилцахад төвөгтэй байх байсан. Харин хүү, охин болгосноор Бурхантай харилцаа нь хайр ба нигүүсэлээр тогтоох болсон. Тийм учраас ямар ч үед, Түүний хайранд итгэж, чөлөөтэй, ойр дотно харилцах болсон. Алдаа гаргасан ч, санаандгүй нүгэлд унсан ч Түүнээс айх бус хайранд итгэх харилцаа нь хувирашгүй болсон. хэцүү ширүүн энэ дэлхийд шархлан, зовлонтой тулгарсан ч, Бурханыг Ааваа, Эцэг минь гэж дуудан Түүний энгэрт тэврүүлэн тайвшрал ба амар тайваныг амсах болсон нь үнэхээр үгээр хэлшгүй онцгой эрх. Бид мэдлэг төдий бус, чин сэтгэлээр Бурханыг Ааваа гэж дуудах хэрэгтэй. Бурхан бидэнтэй ийнхүү харилцаатай, ойр дотно байхыг хүсдэг.
Тэгвэл бид Бурханы хүүхэд гэж яаж мэдэх вэ? 16-г үзээрэй “Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг” АС биднийг Бурханы хүү ба охин болсон гэдгийг итгүүлэн гэрчилдэг. Мартин Лютер “Хэн ч Сүнсний мэдлэггүйгээс, сүнсний мэдлэг ухаарал уруу хөтөлдөг Ариун Сүнсээр биш бол өөрийгөө Бурханы хүүхэд гэдэгт итгэх боломжгүй” гэв. ӨХ: Биднийг итгүүлдэг АС-ний ажилгүйгээр Бурханыг хэзээ ч Ааваа Эцэг, минь гэж дуудаж чадахгүй гэсэн үг юм. тиймээс Бурханыг Ааваа, Эцэг минь гэж дуудах болсон нь зөвхөн итгэгчдэд л зөвшөөрсөн онцгой эрх юм.
2-рт Бурханы өв залгамжлагчийн эрхийг авсан.
17а-г үзээрэй “Тиймээс хэрэв бид хүүхдүүд нь юм бол өв залгамжлагчид нь бас мөн” Бурханы хүүхэд болсоноор бид Бурханы хаанчлалын өв залгамжлагчид болсон нь үнэхээр төсөөлөгдөхгүй ивээл юм. Боол хичнээн сайн ажилсан ч, өв залгамжлагч болж чадахгүй. Харин хүүхэд нь дутууу дулимаг байсанч өв залгамжлагч юм. дээр үед өв залгамжлагч болбол Аавын өмч хөрөнгөнөөс гадна. Нийгмийн зиндаа, эрх мэдэл, гэх мэтийн бүхнийг өвлөн авдаг байсан. Ханхүү нь хааны бүх эрх мэдэл, сүр алдар бүхнийг өвлөн авдаг. Үүнчлэн Бурхан биднийг Христтэй адил залгамжлагчид болгосон. “Христийн хамтран өв залгамжлагчид” энэ нь Христ хожим ирээд хаанчлах үед бид ч бас хамт хаанчилна гэсэн утгатай. Энэ тухай 2 Тимот 2:12-д ийнхүү хэлэв “хэрэв бид тэвчвэл Түүнтэй хамт мөн хаанчилна. ” Мөн ичлэл 20:6 “Анхны амилалд багтсан хүн ерөөлтэй агаад ариун юм. Хоёр дахь үхэл тэднийг захирах ямар ч хүчгүй ажээ. Харин тэд Бурханы ба Христийн тахилч нар болцгоож, Түүнтэй хамт мянган жил хаанчлах болно” гэв. Тиймээс бид Христтэй хамт хаанчлах өв залгамжлагчид гэдэгт бүрэн итгэх үед, энэ дэлхийд байх хугцаанд бидэнд юу ч байхгүй байсан ч гэсэн урам зоригтой амьдарч чадна. Энэ нь бидний итгэлээр дамжуулан бидэнд өгөгдсөн нандин холбоо юм.
3-рт Христтэй хамт зовдог эрхийг авсан
17б-г үзээрэй “Христтэй хамт алдаршуулагдахын тулд, бид Түүнтэй хамт зовдог тул, бид Бурханы өв залгамжлагчид бөгөөд, Христийн хамтран өв залгамжлагчид юм” Бид Бурханы хүүхэд болсноор Христийн алдарт оролцохын төлөө, Түүнтэй хамт зовдог онцгой эрхтэй болсон. Энэ нь Христтэй нэгдсэн итгэгч хүн нь Христ ертөнцөд байхад зовсонтой адил, зовлон амсах нь зайлшгүй гэсэн утгатай(Иохан 15:19, 16:33). Есүс ертөнцөд байхад зовлон их амссан, олон хоньдод үйлчлэхийн төлөө, сул дорой дагалдагч нарыг өсгөхийн төлөө, мөн эсэргүүцэн тэрсэлддэг шашины удирдагчидаас болж, зовлон амссан юм. Эцэст нь хүн төрлөхтний гэм ба шийтгэлийг үүрэн, загалмайд цовдлогдон Бурханд хүртэл орхигдсон. Харин зовлонгоор дамжин амилалын алдарт орсон. Христ ийнхүү зовлон амссан нь бидэнд үлгэр дууриал болж, Өөрийн мөрөөрөө дагуулахын тулд юм(1Петр 2:21). Итгэлийн амьдрал нь эцсийн алдарыг харан, Христтэй хамт зовдог амьдрал юм. Ингэхдээ ганцаараа биш, Христтэй хамт тул санаа зовох эсвэл айх хэрэггүй юм. Есүс биднийг Өөрийн замаар дагуулахын тулд зовлонг даван туулсан. Бидний хувьд зовлонг нь дуурайхгүйгээр алдаршуулагдан хаанчлахыг нь хүсдэгч энэ нь өөрөө зоосны 2 тал юм. Үнэндээ бид зовлон амсахыг онцгой эрх гэж боддоггүй. Болж өгвөл зовлонгүй алдарт орохыг л хүсдэг. Харин Христтэй хамт алдаршуулагдахын тулд, ертөнцөд байх хугцаанд Христтэй хамт зовдог онцгой эрхийг ч эдлэх хэрэгтэй. Учир нь зовлонгийн цаана сүнслэг ерөөлүүд нь дүүрэн нуугдсан байдаг. Элч Паул үүний нууцыг ухаарсан учраас, Христийн амилалын хүчийг таньж мэдэхийн төлөө, Түүний үхлийг дууриан амьдарсан(Флип 3:10). Элч нар ч хавчигдан ташуурдуулах үед баярлан хөөрсөн(Үйлс 5:41). Тэд Христийн төлөө зовохыг онцгой эрх хэмээн тооцсон. Бид ч оюутнууд хоньдыг аварч, Есүсийн дагалдагчаар өсгөхийн төлөө зовох нь ч онцгой ивээл юм. Хэдийгээр бидэнд 1р зууны итгэгчид шиг айшигтай зовлон байхгүй байгаа ч бидний өдөр тутамд наад зах нь өглөө босон Өглөөний гуйлтад оролцох, библи унших, хоньдод цаг заваар үйлчлэх гээд олон зовлонгууд байдаг. Эдгээр нь зовлон биш ч зовлонтой хэмээн харж байгаа зүйлс нь Христийг дагах амьдралд заавалчгүй даван туулах бидний загалмай бөгөөд Бид загалмайн зовлонгоор л дамжин Христийн дүр төрөхөөр өсөн, хожмын алдарт орох зохистой хүнээр өөрчлөгдөж чадна. Өчүүхэн боловч эдгээр зүйлсийг өдөр бүр хийж Есүсийн араас тууштай алхах үед амьдралд тохиолдох хэцүү асуудал бүрийг Бурханы дотор амар тайван даван туулж чадах юм. Есүсийн бидэнд дамжуулсан Бүх үндэстэнд СМ-г дамжуулдаг хүмүүсээр биднийг өөрчлөн удирдаж өгөөч.

Дүгнэлт: Одоо бид нүгэл ба үхлийн хуулиас чөлөөгдсөн итгэгч хүний амьдрал нь өөрийн хүч ба хичээл зүтгэлээр бус, АС-ний захиргаан дор Түүгээр удирдуулан дуулгавртай дагадаг амьдрал юм гэдгийг сайтар сурлаа. Сүнсний юмсыг боддог амьдрал нь Бурханыг баярлуулдаг амьдрал юм. Энэ цагт бид АС-ний удирдлагыг идвэхтэй даган амьдрахад махбодын нүглийн эрхшээлээс чөлөөлөгдөн, Бурханы дүр төрөхтэй хүнээр, ялалтын амьдралаар амьдарч чадна. АС нь итгэгч хүн бүрийн дотор нутаглан оршисноор ялалтын шинэ амьдралыг бэлэглэн хайр ивээлээр дүүрэн амьдарч чадахыг хүсэн гуйж байна. Мөн бид өдөр бүр АС-ийг хүсэмжлэн гуйж, АС-р удирдуулан хаанчлуулж, АС-нд өдөр бүр талархал өргөж амьдарч чадахад удирдан өгөөч. Энэ цагт Ариун Сүнсэнд талархал өргөж байна. АМЕН

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.01.21/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.01.22/