Цагийг аврагтун!
Ефес 5:15-20
“Өдөр хоног цөвүүн тул цагийг үнэл”(16)
Бид үнэхээр муу цаг үед амьдарч байна. Тиймээс ч бид энэ дэлхийн янз бүрийн дэмий хоосон зүйлүүдэд цагийг үрэхдээ амархан байдаг. Ийм бидэнд элч Паул “Цагийг аврагтун”гэж хэлж байна.
1. Эзэний тааллыг ойлгогтун(15-17).
Дэлхийн хамгийн тэнэг хүн бол цагийг дэмий үрдэг хүн юм. Тэнэг хүн л цагийн үнэ цэнийг мэдэхгүй, тухайн үеийн сэтгэлийн байдлаа дагаж үйлддэг. Ингэж үйлдэх нь хэдийгээр эрх чөлөөтэй, сайхан мэт санагдавч үнэндээ мунхаг үйлдэл юм. Нэгэнт өнгөрсөн цаг хэзээ ч дахин эргэж ирэхгүй. Мөн эцсийн шүүлтийн өдөр бид Бурханы өмнө бүх амьдралаа тайлагнана. Тиймээс бид цагийг аварч амьдрах хэрэгтэй юм. Тэгвэл цагиг яаж аврах вэ? Өнөөгийн муудаж ялзарсан энэ цаг үеин явдлаар цагийг дэмий өнгөрөөлгүй, харин Эзэний тааллыг ухаарснаар тодорхой зорилго чиглэлтэй байж, өөрийнхөө биеийг хянан захирч амьдрахыг сурах хэрэгтэй.
2. Ариун Сүнсээр дүүрэн бологтун(18-20).
Цагийг аврахын тулд яах хэрэгтэй вэ? Юуны өмнө Ариун Сүнсээр дүүрэн байх хэрэгтэй(18). Ер нь хүн юугаар дүүрэн байгаагаас шалтгаалан амьдралын үр жимс нь өөр өөр байдаг. Хэрвээ архи дарсаар дүүрэн байвал дураараа дургих байдалд автагдана. Харин Ариун Сүнсээр дүүрвэл магтаал ба талархлаар дүүрэн болно. Зүрхээрээ Эзэнд үргэлж талархан, амьдрахын баяр хөөр ба сайхан үр жимсээр дүүрэх болно. Бидний сэтгэл талархал ба баяр хөөргүй байдаг нь ямар нэгэн дэлхийн зүйлс ба муу санаа бодлоор дүүрэн болсны илэрхийлэл юм. Бид өдөр бүр гэмшиж, цэвэр ариун сэтгэлтэй болсноор Ариун Сүнсээр дүүрэн болох хэрэгтэй.
Залбирал: Эзэн минь! Энэ дэлхийн зүйлсэд автагдан цагийг аварч амьдраагүйдээ гэмшиж байна. Ариун Сүнсээр дүүрэн болж, Таны тааллыг ухааран зорилготой амьдрахыг гуйж байна.
Ганц үг: “Цагийг аврагтун”