Өдөр бүрийн хоол /2026.01.22/

Нөхөр ба Эхнэр

Ефес 5:21-33

“Христээс эмээн нэг нь нөгөөдөө захирагд”

Элч Паул чуулган, Христ хоёрын харилцаанд үндэслэн эхнэр ба нөхрийн харилцаа нь ямар байх хэрэгтэйг сургаж байна.
1. Эхнэрүүд ээ! (21-24)
Эхнэр нь өөрийнхөө нөхрийг захирч болохгүй бөгөөд түүнд захирагдах хэрэгтэй. Учир нь гэвэл Христ чуулганы толгой байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ толгой юм(23). Чуулган Христийн эрхэнд орсон шиг эхнэр нь нөхрийнхөө эрхэнд орвол гэр бүлд эмх цэгц тогтож, аз жаргалтай гэр бүл болно. Бид Христэд захирагдан амьдрахыг сайн сурвал бие биедээ хайрын дотор захирагдаж чадна. Харин үүнийг хэрэгжүүлэхдээ ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн хуулийн сэтгэлээр хийж болохгүй. Бид Есүст хайртай учраас захирагддаг шиг хайрын үндсэн дээр хийх хэрэгтэй.
2. Нөхөрүүд ээ! (25-33)
Нөхөр нь эхнэрээ өөрийнхөө эрхэнд орохыг шаардаж, бүхнийг өөрийнхөө дураар үйлдвэл гэр бүлийн аз жаргал үгүй болно. Христ чуулганыг хэрхэн хайрласан шиг нөхрүүд нь эхнэрээ тийнхүү хайрлах хэрэгтэй. Христ ариун, гэм зэмгүй чуулганыг байгуулахын тулд Өөрийн амь биеэ золиослон хайрлсан билээ. Нөхөр нь үүн шиг эхнэрээ хайрлах хэрэгтэй. Эхнэр нь Бурханы тааллын дагуу нөхөртэй холбогдож нэг бие болсон юм. Эхнэр хүн өөрийн нөхөртөө захирагдах байдал ба нөхөр нь өөрийн эхнэрээ хайрлах байдал нь Тэдний Христэд хандсан итгэлийг харуулдаг.
Залбирал: Эзэн минь ээ! Энэ улс орны эхнэрүүд нөхрөө захирах гэлгүй, харин даруу сэтгэлээр түүний эрхэнд ороход туслаач. Бас нөхрүүд нь эхнэрээ үл тоох биш амь биеэ зориулан өөрийн бие мэт хайрлахад туслаач.
Ганц үг: “Хайр”

 

өмнөх нийтлэл2026 оны Ром 2-р тусгай номлол (01.18) Ж. Мөнхтулга хн
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.01.23/