2026 оны Лук 45-р номлол (01.25)

Намайг иртэл эдгээрийг эргэлдүүл

Лук 19:11-27
Гол эшлэл 19:13

1. Есүс энэ сургаалт зүйрлэлийг заах болсон шалтгаан юу вэ (11)?
2. Уг сургаалт зүйрлэл дээрх сурвалжит хүн яагаад алс холын орон зорин явсан ба энэ нь юуг харуулж байна вэ (12)? Тэр арван боолоо дуудаад ямар үүрэг өгсөн бэ (13)? Энд боолууд, маанэ тус бүр юуг заах ба эдгээрийг эргэлдүүл гэсэн тушаал нь ямар утгатай үг вэ (Марк 16:15, 1 Петр 2:9)?
3. Харин иргэд нь түүнийг хаанаар ирэхийг яагаад хүсээгүй ба иргэд гэдэг нь хэнийг зааж байна вэ (14)? Иргэд нь саатуулахыг хүссэн тэр хэн болж ирсэн ба ирэнгүүтээ юуг мэдэхийг хүссэн бэ (15)? Энэ нь хүн бүхэнд ямар цаг ирнэ гэдгийг сануулж байна вэ (1 Коринт 3:13-15, 2 Коринт 5:10)?
4. Эхний хоёр боол хийсэн ажлаа хэрхэн тайлагнасан бэ (16-19)? Эзэн тэднийг хэрхэн үнэлж, ялангуяа аль талыг сайшаасан ба тус бүрд нь ямар шагнал өгсөн бэ (Илчлэл 22:5)? Тэд яаж ийм их ашиг үлдээж чадсан бол?
5. Гурав дахь боол нэг маанэг яасан ба үүний хоёр шалтгаан нь юу вэ (20, 21)? Эзэн түүнийг хэрхэн зэмлэсэн бэ (22, 23, Матай 25:26)?
6. Эзэн түүний нэг маанэг хэнд өгсөн бэ (24)? Эзэн яагаад ийнхүү үйлдсэн бэ (25, 26)? Есүсээр хаанчлуулахыг хүсээгүй хүмүүс юу болох вэ (27)?

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.01.17/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.01.19/