Шинэ хүнийг өмсөгтүн
Ефес 4:17-24
“Үнэний зөвт байдал ба ариун чанар дор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмс”
Паул итгэгчдэд хандан “Шинэ хүнийг өмсөгтүн” гэж хэлж байна. Тэгвэл шинэ хүний амьдрал нь ямар байдаг вэ?
1. Харь үндэстнүүд мэт бүү үйлдэгтүн(17-20)
Есүс Христийг хүлээн авсан итгэгчид нь Харь үндэстнүүд шиг үйлдэж болохгүй. Яагаад гэвэл Харь үндэстнүүд нь хоосон санаагаар амьдардаг. Тэд өөрсдийн хатуурсан сэтгэл ба оюун ухаандаа харанхуй болж, Бурханы амиас салангид байдаг. Тэдний сэтгэл нь мэдрэмжгүй болж, өөрсдийгөө зүсэн бүрийн тачаангуй байдалд тушаадаг(19). Мөн тэд шунаг сэтгэлийн боол болж, янз бүрийн бузар хэргүүдийг ч үйлддэг. Иймээс Бурханы хүүхэд болсон хүмүүс нь хуучин хүн шиг үйлдэж болохгүй. Итгэгч болсны дараа ч уруу татлагад автгадаж шунахайран, хуучин зуршлаараа амьдарвал Бурханы амиас хөндийрах болно.
2. Шинэ хүнийг өмсөгтүн(21-24)
Итгэгчид бол цаг ямагт Христээс сурдаг хүмүүс юм. Есүсийн дотор буй үнэнийг сонсож, Түүгээр сургагддаг хүмүүс юм. Тиймээс Бурханы хүүхдүүд нь урьдын гэмтэй амьдралаа шийдвэртэй орхих хэрэгтэй. Тэгээд оюун санаагаа сүнс дотор шинэчлэх хэрэгтэй(23). Зөвт байдал болон үнэний ариун байдал дотор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ үнийг өөртөө өмсөх хэрэгтэй. Тэгвэл бид яавал шинэ хүнийг өмсөж чадах вэ? Есүсийн үнэн үгийг сонсон Ариун Сүнс дотор гэмээ ухааран гэмших хэрэгтэй. Тэгэхэд бидний хуучин үзэл бодол, оюун ухаан маань шинэчлэгдэн, бид шинэ хүнээр амьдарч чадна. Тэгэхэд бидний амьдрал нь Бурханыг баярлуулах амийн үр жимсээр дүүрэн болно.
Залбирал: Эзэн минь! Би өөрийн хуучин гэмтэй чанараа орхиогүйдээ гэмшиж байна. Гэмшлээр дамжуулан ялзарсан хуучин хүнээ орхиж, оюун ухааны сүнс дотор шинэчлэгдэн шинэ хүнийг өмсөж амьдрахыг гуйж байна.
Ганц үг: “Оюун ухаанаараа шинэчлэгдэгтүн!”