Өдөр бүрийн хоол /2026.01.19/

Ариун Сүнсийг бүү гомдоо!

Ефес 4:25-32

“Бурханы Ариун Сүнсийг бүү гомдоо. Золилтын өдрийн төлөө та нар Түүгээр тамгалуулсан юм шүү.”

Паул одоо итгэгчдийн шинэ амьдралын зарчим ямар байх ёстойг зааж өгч байна. Итгэгч хүн зөвөөр амьдарна гэвэл дэргэдэх хүнтэйгээ болон Бурхантай зөв харилцаа тогтоох хэрэгтэй.
1.    Хөршдөө үнэнийг яригтун(25-29).
Итгэгч хүн худал хуурмагийг орхиж, хөршдөө үнэнийг ярих ёстой. Яагаад гэвэл бид нэг биеийн эрхтнүүд юм(25). Худал хуурмаг байдал нь эрхтнүүдийн хоорондын холбоог тасалдаг. Итгэгч хүн байлаа ч уур хүрэх тохиолдол олон гардаг. Харин үүнээс болж бусдыг шархлуулж, эсвэл уураа дотроо удаан хадгалж явж болохгүй. Хурдан загалмайн өмнө очиж, Ариун Сүнсний тусламжийг гуйх хэрэгтэй. Яагаад гэвэл үүнээс болж Сатан бидний зүрхийг эзэлдэг учраас юм. Бид бусдын сул дорой байдал, алдаа дутагдлыг уучлах хэрэгтэй. Мөн итгэгч хүн нь хулгай хийн хөршдөө хохирол учруулж болохгүй.  Ойр дотны хүн гэж бодоод хамаагүй дур зоргоороо, ярьж, харьцаж болохгүй.  Харин бусдыг босгон байгуулахын тулд зөвхөн тустай үгийг л хэлэх хэрэгтэй.
2.    Ариун Сүнсийг бүү гомдоогтун(30-32).
Бурханы Ариун Сүнс нь бидний нүдэнд харагдахгүй ч Түүнийг гомдоож болохгүй. Учир нь Ариун Сүнс нь аврагдах өдрийг хүртэл Бурханы тааллыг дагахад бидэнд тусалж, биднийг удирдах юм. Энэ нь бид Ариун Сүнсээр тамгалуулсан учраас юм(30). Атаа хорсол, уур хилэн, гомдлын шуугиан, гүтгэлэг гэх мэт муу зүйлүүд нь Ариун Сүнсийг гомдоох гэм болдог. Тийм учраас бид эдгээрийг зүрхнээсээ гаргаж, бие биедээ зөөлөн сэтгэлээр хандах хэрэгтэй. Бурхан бидэнд байнга өршөөнгүй ханддаг шиг бид ч бас бусдыг өршөөх ёстой. Тэгэхэд бидний дунд Ариун Сүнс ажиллах болно.
Залбирал: Эзэн минь ээ! Би өөрийн доторх уур хилэн, гомдол, хорсол гэх мэтийн зүйлсээр Ариун Сүнсийг гомдоож байсандаа гэмшиж байна. Та намайг уучилсан шиг би ч бас бусдыг уучилснаар Ариун Сүнсий удирдлагыг алдахгүй байхад туслаач.
Ганц үг: “Ариун Сүнсийг бүү гомдоо”

өмнөх нийтлэл2026 оны Лук 45-р номлол (01.25)
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2026.01.20/