Абигаилын үгийг хүлээж авсан Давид
1Самуел 25:32-42
“Гэртээ тайван буцагтун! Харагтун, би чиний өгүүлснийг сонсож, чиний гуйлтыг хүлээн авлаа”(35)
1. Абигаилыг тайван буцаасан Давид (32-35)
Ууранд автагдсан Давидад Абигаилын үгийг сонсоход хэцүү байсан нь мэдээж юм. Ер нь хаан болох хүн нь жирийн нэг эмэгтэйн үгийг сонсох нь тийм ч зохистой хэрэг биш билээ. Гэвч Давид Абигаилын үгийг тэвчээртэй сонсоод түүнийг буцааж, өөрийнхөө гараар өс хонзон авах гэсэн гэмээс зайлуулсан Бурханы хайр ивээлийг магтав.(32) Мөн Абигаилын цэцэн ухаан ба итгэлийн үйлсийг үнэлж ерөөсөн.(33) Давид бол бусдын үгийг сонсдог төлөв даруу сэтгэлтэй, Бурханы өмнө өөрийн бурууг хүлээн зөвшөөрч, шууд засаж чаддаг хүн байв. Ийм хүн л жинхэнэ зоригтой эрэгтэй билээ.
2. Абигаилыг эхнэр болгосон Давид (36-42)
Маргааш нь болсон явдлын талаар сонссон Набал тэр даруй ухаан алдан бие нь чулуу мэт хөшиж, Бурхан түүнийг цохисон тул 10 хоногийн дараа үхэв. Үүнийг сонссон Давид гэм үйлдэх шахсан өөрийг нь аварсан Бурханыг магтсан.(39) Тэр энэ үйл явдлаар дамжуулан гэмийг заавал шийтгэдэг Бурханыг ухаарч, ямар ч үед мууг сайнаар дийлэх хэрэгтэй гэдгийг ойлгожээ. Давид Бурханы ард түмэнд үйлчлэхэд Абигаил мэт зөв бурууг сайн ялгадаг ухаалаг эмэгтэйн тус хэрэгтэй гэдгийг ойлгон түүнийг эхнэрээ болгожээ. Абигаил ингэж амар хялбар амьдралаа орхин Давидтай хамт цөлд амьдрах зовлонд оролцжээ.
Гуйлт: Эзэн минь, Өөрийнхөөрөө зүтгэлгүй бусдын хэлснийг сонсон ухаарч, Бурханы өмнө алдаагаа засаж чаддаг хүн болоход минь туслаач!
Нэг үг: Би бусдын зөвлөгөөг сонсдог хүн болно.