Өдөр бүрийн хоол /2025.05.03/

Ухаалаг итгэлтэй эмэгтэй Абигаил

1Самуел 25:13-31

“Эзэн, эзэнтнийг минь сайн сайхан болгоход өөрийн шивэгчнийг санагтун!”(31б)

1. Уур хилэнгээр дүүрсэн Давид (13)
Набалд доромжлуулсан Давид ихэд уурлан 400 цэрэг дагуулан мөрджээ. Саулын муу үйлсийг үл тоон өршөөж байсан Давид энэ удаа яагаад жирийн хүн Набалд ийм уур хилэнтэй хандсан бэ? Энэ нь тэр урьд нь Саулын мууг сайнаар дийлнэ гэсэн сэтгэлийн бэлтгэлтэй байсан боловч одоо бол Набалаас зөвхөн сайн үйлс ирнэ хэмээн найдаж, сэтгэлээ огт бэлтгээгүй байсантай холбоотой. Бидний дотор гэмийн оч байдаг тул сорилтонд орохгүйн тулд цаг ямагт гуйж, сэрэмжтэй байх хэрэгтэй.(Матай 6:13)

2. Давидыг тайвшруулсан Абигаил (14-31)
Уур хилэнгээр дүүрэн Давид цэргүүдийнхээ хамт ирж явааг сонсоод Набалын эхнэр Абигаил айж сандралгүй хоол унд бэлтгэж шууд Давидтай уулзахаар явжээ. Тэр Давидын өмнө сөгдөж, Набалын гэмийг өөртөө хүлээн өршөөл гуйж, өс хонзонгийн сэтгэлээс үйлдэх гэсэн гэмийг нь Бурхан өөрөөр нь дамжуулан саатуулах гэснийг ухааруулж бэлтгэсэн бэлгээ өгчээ. Мөн Давидад Эзэний дайныг хийж байгааг нь ухааруулан, Бурхан түүнд заавал хамгаалагч тогтоож, амийг нь уутанд хийн хамгаалах ба хаан болох үедээ гэмгүй цус асгаруулж бүдрэхгүйн тулд зөвлөгөө өгчээ.(28-31) Тэр төлөв даруу сэтгэлээр Давидыг урамшуулж үнэн зөв зөвлөгөөг өгсөн. Ийм цэцэн ухаан ба сайхан үйлс нь зөвхөн Бурхан ба Бурханы хүнийг хүндэтгэхэд л гардаг юм.(Сургаалт үгс 31:30,31)

Гуйлт: Эзэн минь! Бурханыг хүндэтгэн Давид мэт итгэлийн аварга модыг босгодог итгэлтэй эмэгтэйг одоо ч гэсэн олноор нь босгож өгөөч.

Нэг үг: Итгэлийн цэргүүдийг босгодог итгэлтэй эмэгтэй

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.05.02/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.05.05/