2025 оны Лук 15-р хичээл (05.11)

Хүчтэй шуургыг намдаасан Есүс

Лук 8:19-25
Гол эшлэл 8:25

1. Есүсийн эх ба дүү нар яагаад Түүн дээр ирсэн бэ (19, 20, Марк 3:21)? Харин Есүс ямар хүмүүсийг Өөрийн гэр бүл гэж хэлсэн бэ (21)? Гэр бүлийн тухай Есүсийн сүнслэг үзэл бодлыг ярина уу?
2. Нэгэн өдөр Есүс шавь нартайгаа хаашаа явж байсан бэ (22)? Энэ үед Есүс юу хийж байсан бэ (23а)? Гэтэл юу тохиолдсон бэ (23б)? Бидний амьдралын аян замд ямар хүчтэй шуурганууд тохиолддог вэ?
3. Дагалдагчид энэ үхлийн аюулаас гарахын тулд хэр хичээсэн бол? Харин эцэст нь Есүсийг сэрээн юу гэж хашхирсан бэ (24а)? Есүс хүчтэй салхийг хэрхэн намдаасан бэ (24б)? Үгийн эрх мэдлээр салхийг намдаасан Есүс хэн бэ (Колоссай 1:16)?
4. Есүс шавь нарыг юу гэж зэмлэсэн ба хүчтэй шуургатай тааралдахад бидэнд юу хамгийн хэрэгтэй вэ (25)? Бурхан амьдралын шуургаар дамжуулан биднийг хэрхэн сурган дасгалжуулдаг вэ?

өмнөх нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.05.05/
Дараагийн нийтлэлӨдөр бүрийн хоол /2025.05.06/