Тэнэг Набал
1Самуел 25:1-12
“ус болон талхаа хаанаас ирсэн нь үл мэдэгдэх хүмүүст би өгөх ёстой болж байна уу?”(11б)
1. Төлөв даруу сэтгэлээр тусламж гуйсан Давид (1-8)
Израилийн сүнсний удирдагч байсан Самуел нас эцэслэв. Ард түмэн хоньчноо алдсандаа харуусан маш гашуудан уйлжээ.(1) Энэ үед Давид Саулаас зугтаан “араны цөлд очив. Цөлд 600 цэргийн хоол хүнсийг олно гэдэг нь тийм ч амар ажил огт биш билээ.
Гэвч Давид хүмүүсийг дээрэмдэж, өөрийн тусламж үзүүлсэн хүмүүсээс хатуу татаас авна гэж шаардаагүй. Тэрээр урьд нь өөрөө хамгаалж байсан Набалыг хонио хяргаж, найр хийж байхад нь тааралдан төлөв даруу сэтгэлээр хүн илгээн хоол хүнс гуйжээ.(7,8) Давид нь ямар ч үед төлөв даруу сэтгэлтэй байсан.
2. Давидыг доромжилсон бардам Набал (9-12)
Набал 3000 хонь, 1000 ямаатай маш баян хүн байжээ. Урьд нь Давидын цэргүүд малыг нь олон удаа хулгайч дээрэмчнээс хамгаалж байсан.(16) Тиймээс ч Давид төлөв даруугаар хоол гуйхад Набал түүнийг эзнээс зугтсан боол хэмээн доромжилж, эрс эсэргүүцэв.(10,11) Набал бол хүний тусыг мэддэггүй, бодит байдалд зөв дүгнэлт өгч чаддаггүй тэнэг хүн байв. Тэр яагаад ийм тэнэг зан гаргасан бэ? Юуны өмнө тэр өмч хөрөнгөтэйдээ эрдэж ихэмсэг сэтгэлтэй болсных юм. Мөн тэр өөдгүй хүн байсан учир Бурханы зөвийн төлөө явж буй Давидыг үзэн ядах сэтгэлтэй байв. Ийм тэр эцэст нь Давидыг уурлуулж, өөртөө үхэл авчирсан юм.(13)
Гуйлт: Эзэн минь! Би их хөрөнгөтэй гээд Бурханы хүнийг доромжилдог Набал шиг тэнэг зан гаргахгүй байхад минь туслаач!
Нэг үг: Ухаангүй хүн өөртөө булш ухдаг