Христтэй нэгдсэн амьдрал
Ром 6:1-23
Гол эшлэл 6:11
1. Нигүүсэл ихэсгэхийн тулд бид яагаад нүгэл дор байж болохгүй вэ(1,2,5:20)? Бид хэрхэн нүгэлд үхсэн бэ(3-5)?
2. Бидний хуучин хүн маань Христтэй хамт цовдлогдсон зорилго юу вэ(4б,6,7)? “хуучин хүн”, “нүгэлийн биеийг хүчингүй болгох” нь тус бүр ямар утгатай үг вэ?, “Түүнтэй хамт цовдлогдсноор” бий болсон үр дүн нь юу вэ(7,14)?
3. Нүглээс чөлөөлгдсөн хүн юуг мэдэж, итгэх хэрэгтэй вэ? Тиймд өөрсдийгөө ямар хүн гэж тооцон амьдрах хэрэгтэй вэ(11)?
4. Бурханы дотор амьд байгаа хүний хувьд, гэм болоод Бурханд хандан хэрхэн амьдрах хэрэгтэй вэ(12,13)? Биеийнхээ эрхтнүүдийг яагаад “зэвсэг” гэж зүйрлэсэн бэ? Гэмтэй тэмцэлдэж ялалт байгуулдаг хамгийн сайн арга нь юу вэ(Галат5:16,17)?
5. Нигүүслийн дор байна гээд дураараа нүгэл үйлдвэл юу болох вэ(15,16)? Бид урьд нь хэн байсан ба одоо хэрхэн зөвийн боолууд болсон бэ(17,18)? Яагаад биеийнхээ эрхтнүүдийг зөвт байдлын боол болгон өргөх хэрэгтэй вэ(19)? Нүглийн боол байхдаа бид ямар үр жимс авсан бэ(20,21)? Одоо бид ямар үр жимс төрүүлэн амьдрах болсон ба үүний төгсгөл нь юу вэ(22,23)?