Итгэмжит даамал Иосеф
Эхлэл 47:1-26
“Та бидний амийг аварлаа. Бид эзэн таны таалалд багтах болтугай.(25)
1. Гэрийнхнээ Гошен газарт суулгасан Иосеф(1-12)
Иосеф ах нараа Фараод бараалхуулахдаа тэднийг Гошен газарт нутаглах зөвшөөрөл гуйгаарай гэж захив. Фарао тэдний хүслийг биелүүлжээ.(6) Мөн Иосеф Фараод эцэг Иаковаа танилцуулсан бөгөөд Иаков Бурханы зарцын хувьд хааныг ерөөв.(7,10) Иосеф Фараогийн соёрхлын дагуу эцгийнхээ гэрийнхнийг Гошен газарт суулгажээ.
2. Фараогийн төлөө үнэнчээр зүтгэж буй Иосеф(13-26)
Ган зудад үлэмжхэн нэрвэгдсэнээс болж бүх нутагт өлсгөлөн туйлжээ. Энэ үед Иосеф нөөцөлсөн үр тарианаасаа худалдаж Египет болон Канаан нутгийн бүх мөнгийг хурааж, Фараогийн ордонд авчрав.(14) Мөнгөө дуусахад мал сүрэг, газар нутгаа ч Фараод худалджээ. Үүний дараа газрын хууль тогтоож, ард түмнээр тариа тариулж хураасан ургацын тавны нэгийг татвар болгон төлүүлэв.(24,26) Иосеф татварыг нямбай хураасан боловч ард түмэнд илүү ачаа үүрүүлээгүй.(41:34) Харин тэднийг баярласан сэтгэлээр сайн дураараа Фараогийн төлөө үнэнчээр зүтгэхэд тусалжээ.(25) Ийм Иосефын цэцэн ухаан ба итгэмжит байдлын ачаар ард түмэн аюулаас аврагдсан бөгөөд улс нь улам бат бэх болжээ. Иосеф ерөнхий сайдын хувьд өөртөө ашиг хайсангүй. Бүх авъяас, хүч чадлаараа үнэнч хичээснээр Фараод их ашиг өгч, ард түмнийг ч Фараод үнэнч зүтгэхэд туслав. Итгэгч хүн ямар ч ажлыг хариуцсан үнэнч идэвхтэй байж бүх сэтгэл, мэргэн ухаан ба хүч чадлаараа Бурханд ашиг үлдээдэг даамал болох хэрэгтэй.
Залбирал: Эзэн минь! Олон удаа ажилдаа хайнга ханддаг байсандаа гэмшиж байна. Одоо юуг ч хийсэн үнэнч хичээнгүйлэн ажиллахад минь туслаач.
Нэг үг: Хариуцсан ажилд итгэмжит байгтун.