Канаан газрыг эрхэмлэж буй Иаков
Эхлэл 47:27-48:22
“Чи намайг Египетээс аваачиж, тэднийг нутаглуулсан газарт оршуулаарай.”(47:30а)
1. Намайг аваачиж өвөг дээдсийн хамт оршуулаарай (47:27-31)
Иаков Египетийн нутагт 17 жил амьдран суув. Израильчууд Гошен газарт нутаглан, тэр газрыг өмчлөн, өсөж өнөр өтгөн болцгоов. Одоо 147 нас хүрч буй Иаков үхэх цаг нь дөхсөнийг мэдэв. Тэрээр Иосефыг дуудан өөрийгөө Египетэд бус, өвөг дээдсийн яс тавьсан амлалтын газарт оршуулахыг гуйв. Иаков өөрөө үхэвч Бурхан түүний үр удмыг Канаан газар руу удирдана гэдэгт бат итгэв.(48:21) Иаков Канаанд тасралтгүй зовлон амсаж байсан бол Египетэд тансаг, амар амгалан амьдралыг эдэлжээ. Гэхдээ энэ нь түр зуур байх газар төдий гэдгийг мэдэв. Түүний хүсэл найдвар нь Бурханы амласан газарт байв. Бид энэ дэлхийд хичнээн сайхан амьдравч түр зуур буугаад өнгөрөх аянчин төдий билээ. Тиймээс бид шинэ тэнгэр, шинэ газрыг мөрөөдөн ариун аянчнаар амьдрах хэрэгтэй.
2. Ефрайм болон Манассег ерөөсөн Иаков (48:1-22)
Иаков Египетэд ирэхээс нь өмнө Иосефын төрүүлсэн Манассе болон Ефраймыг өөрийнхөө хөвгүүд болгов.(5) Тэгээд өөрийг нь өдий болтол өсгөсөн Бурхан, зовлон бэрхшээлээс аварсан Бурханы нэрээр тэднийг ивээв.(16) Ингэснээр Ефрайм, Манассе хоёр Израилийн 12 овогт багтах болжээ. Тэрээр Бурханы улсын амьд горьдлогын дотор ач нараа ивээж, тэднийг Бурханы авралын ажилд хэрэглэгдэхийн төлөө ерөөжээ.
Залбирал: Эзэн минь! Бурханы улсын амьд горьдлогыг өгсөнд баярлалаа. Би энэ хүсэл найдварыг харан итгэлээр ивээж дараагийн үеийнхнийг босгоно.
Нэг үг: Бурханы улсын амьд горьдлого